70001921
info@nam.mn
Мэдээ

УИХ-ын гишүүн М.Мандхай иргэдийн санал, хүсэлтийг сонслоо

Админ
2025/02/07

Монгол Ардын Намын төв байр Тусгаар тогтнолын ордны нэгдүгээр давхарт “Иргэдээ сонсъё” уулзалт тогтмол зохион байгуулагдаж байна. УИХ-ын гишүүн М.Мандхай өнөөдрийн /2025.02.07/ ээлжит уулзалтад оролцлоо. 

Тэрбээр иргэдээс ирүүлсэн санал хүсэлттэй танилцахын хамт уулзалтыг зорин ирсэн иргэд, намын гишүүдэд УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй хөдөө аж ахуйн үйлдвэрлэлтэй холбоотой бодлого, үйл ажиллагааг танилцуулсан юм. УИХ-ын гишүүн М.Мандхай үндэсний хэмжээнд “Шинэ хоршоо”, “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал” гэсэн хөдөө аж ахуйн гурван том хөдөлгөөнийг эрчимжүүлэхээр УИХ дахь Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаагаа ярьж байв.

Уулзалтад хүрэлцэн ирсэн иргэдийн төлөөлөл ч түүний ахлан ажиллаж буй ажлын хэсгийн үйл ажиллагааг улам сайжруулах, хөгжүүлэх талаар санал хэлэхийн зэрэгцээ үндэсний үйлдвэрлэл, тэр дундаа Монгол Улсын эдийн засгийн тулгуур болсон хөдөө аж ахуйг хөгжүүлэх замаар эдийн засгаа сэргээхээр хичээн ажиллаж буйг талархан, дэмжиж байгаагаа хэлсэн юм.

Мөн иргэдийн зүгээс УИХ-ын эмэгтэй гишүүний хувиар хүүхдийн хүмүүжил, боловсролын асуудалд анхаарал хандуулж, эх орноо гэх сэтгэлтэй иргэдийг бэлтгэхэд ээж хүний хувиар хандаж ажиллахыг захив.  УИХ-ын гишүүн М.Мандхай иргэдийг үнэтэй санал ирүүлсэнд талархаж, санал, сэтгэгдэл бүрийг ажилдаа тусгахын төлөө хичээх болно гэдгээ илэрхийллээ.




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.