70001921
info@nam.mn
Мэдээ

МАН: "Иргэдээ сонсъё" уулзалтад Хөвсгөл аймгийн Рашаант сумын удирдлагууд зорин ирлээ

Админ
2025/02/06

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Ажлын албаны удирдлагууд болон Монгол Ардын намаас сонгогдсон УИХ-ын гишүүд иргэд, олон нийт, намын гишүүдийг хүлээн авч уулзан, санал хүсэлтийг нь сонсож, холбогдох албаныханд уламжлах, шийдвэрлүүлэх чиглэлээр ажилласаар байна. Энэхүү уулзалтын өнөөдрийн /2025.02.06/ дугаарт УИХ-ын гишүүн Ж.Галбадрах оролцохоор намын албан ёсны цахим хуудаст мэдээлсэн тул хөдөө, орон нутгаас оролцох хүсэлтээ илэрхийлжээ. 

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Рашаант сумын удирдлагууд уулзалтыг зорьж ирсэн байна. Тэд сумынхаа сургуулийг “Сургуулийн менежментийг сайжруулах төсөл”-д хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхээр УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай биечлэн уулзах гэж сумаасаа зорьж ирсэн гэдгээ хэллээ.

Хөвсгөл аймгийн Рашаант сумын удирдлагуудын зүгээс “Сургуулийн менежментийг сайжруулах төсөл”-д хэрхэн хамрагдах, төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хэрхэн хангах талаар УИХ-ын гишүүн Ж.Галбадрахаас дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл авсан юм.

Мөн “Иргэдээ сонсъё” уулзалтад их, дээд сургуулийн багш нарын төлөөлөл оролцож, боловсролын салбар дахь шинэ туршлага, арга зүй, аргачлалын талаар онол, практикийн зөвлөгөө авч, харилцан санал солилцов. 

УИХ-ын гишүүн Ж.Галбадрах иргэдийн саналыг сонсохын хамт боловсролын салбарын эрх зүйн орчин, тус салбарт шинээр хэрэгжүүлж буй арга, туршлагын талаар ч мэдээлэл өгсөн юм.


 

 



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.