70001921
info@nam.mn
Мэдээ

Нийслэлийн орон сууцны олон хороолол улсын сургууль, цэцэрлэггүйг анхааралдаа авахыг хүсэв

Админ
2025/02/03

“Иргэдээ сонсъё” 17 дахь уулзалт өнөөдөр /2025.02.03/ Монгол Ардын Намын төв байр Тусгаар тогтнолын ордны нэгдүгээр давхарт боллоо. Уулзалтад Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга С.Эрдэнэбаяр оролцож уулзалтыг зорин ирсэн иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзав.

Иргэн Д.Тодхүү Хан-Уул дүүргийн ихэнх орон сууцны хороолол улсын сургууль, цэцэрлэггүй баригдсан нь тэнд амьдарч буй хүүхэд, багачуудын эрхийг зөрчиж байна хэмээн үзэж нийслэлийн газар төлөвлөлтийн асуудлыг цэгцлэх, нэн даруй улсын сургууль, цэцэрлэгтэй болгож өгөхийг хүссэн юм. Хүүхдээ орон сууцны хорооллынхоо ойр орчимд байдаг сургуульд сургая гэхээр ихэнх нь өндөр төлбөртэй хувийн сургуулиуд байдаг гэдгийг онцлов. Тиймээс хүүхдээ гэрээсээ хол зайтай улсын сургуульд зөөхтэй холбоотой олон хүндрэл гарч байгааг нийслэлийн удирдлагууд анхааралдаа авч, заавал үр дүн гаргаж ажиллахыг онцгойлон захисан юм.

Мөн иргэдийн зүгээс төрийн үйлчилгээг сайжруулахтай холбоотой саналууд ирүүллээ. Эдгээр саналуудыг холбогдох байгууллагад нь уламжлан, шийдвэрлүүлэхийн төлөө ажиллана гэдгээ Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга С.Эрдэнэбаяр илэрхийлэв.

 

 



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.