70001921
info@nam.mn
Мэдээ

“Жанжны мэргэн бууч” тэмцээнийг 58 дах жилдээ зохион байгуулж байна

Админ
2025/02/02

“Монголын үнэн” сониныг 1920 онд санаачлан хэвлүүлж, 1921 онд Ардын хувьсгалыг удирдан, Монгол Ардын Намыг  үүсгэн байгуулагчдын нэг  Дамдины Сүхбаатарын мэндэлсний 132  жилийн ой өнөөдөр /2025.02.02/ тохиож байна. 

Эдүгээ 105 жилийнхээ ойтой золгож буй “Монголын үнэн” сонин 1967 оноос эхлэн Буудлага спортын холбоотой хамтран “Жанжны мэргэн бууч” тэмцээнийг зохион байгуулж ирсэн түүхтэй. Үндэсний шигшээ багийн буудлага спортын төвд 58 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн тэмцээнийг нээж “Монголын үнэн” сонины Ерөнхий эрхлэгч Б.Цоожчулуунцэцэг үг хэллээ. 

Тэрбээр энэхүү тэмцээнд Улаанбаатар хот, Орхон, Булган, Хэнтий, Сэлэнгэ аймгийн  150 гаруй тамирчнаас гадна ОХУ-ын Буриад улсын тамирчид цэц мэргэнээ сорихоор ирээд байгааг онцлов.  Тэмцээнийг   олон улсын буудлага спортын холбооны дүрмийн дагуу шүүж явуулах юм байна. 

Үүнд:

• 10м Хийн урт буу   /эр, эм, холимог баг/    

• 10м Хийн гар буу   /эр, эм, холимог баг /    
• 25м спорт гар буу /эр, эм/                          
• 50м 3х20  /эр, эм/                                       
• 50м хэвтээ 60   гэсэн 11   дасгалаар зохион байгуулж,  39 багц  медалийн төлөө тамирчид өрсөлдөх юм.

“Жанжны мэргэн бууч” тэмцээн  энэ хоёрдугаар сарын 8-ны өдөр хүртэл үргэлжилж, дүнгээ гаргах юм.












ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.