70001921
info@nam.mn
Мэдээ

Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

Админ
2025/02/02

Их Жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ой өнөөдөр /2025.02.02/ тохиож байна. Төр нийгмийн зүтгэлтэн, цэргийн суут Жанжин Дамдины Сүхбаатарын хийж бүтээсэн, туулсан замнал, түүхэн гавьяаг нь үеийн үед мартах учиргүйг сануулан Жанжны мэндэлсэн энэ өдөр хөшөөнд нь цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ.

Энэхүү арга хэмжээнд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Намын даргаар ажиллаж байсан Б.Даш-Ёндон, Н.Энхбаяр болон Засгийн газар, УИХ-ын гишүүд, Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга нар,  газар, хэлтсийн дарга, зөвлөхүүд, их Жанжны гэр бүлийн төлөөлөл оролцов. 

Мөн Монгол Ардын Намын дэргэдэх ахмад, эмэгтэйчүүд, залуучууд, оюутны байгууллага, иргэдийн  төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, хүндэтгэл үзүүлсэн юм. 







ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.