70001921
info@nam.mn
Мэдээ

УИХ-ын гишүүн С.Зулпхар “Иргэдээ сонсъё” уулзалтад оролцлоо

Админ
2025/01/31

Монгол Ардын намын төв байр Тусгаар тогтнолын ордны нэгдүгээр давхрын уулзалтын танхимд “Иргэдээ сонсъё” уулзалт тогтмол үргэлжилсээр байна.

УИХ-ын гишүүн С.Зулпхар, Монгол Ардын намын Дүн шинжилгээ, хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Э.Очбадрах нар өнөөдрийн /2025.01.31/ уулзалтад зорьж ирсэн иргэдийн санал, хүсэлттэй танилцлаа.

Баян-Өлгий аймгийн Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн  төлөөлөл болон ахмад настан н.Туяа нар УИХ-ын гишүүн С.Зулпхараас боловсролын салбарын шинэчлэл, нийгмийн халамжийн чиглэлээр хэрэгжиж буй хууль, дүрэм журмын талаар мэдээлэл, зөвлөгөө авч, саналаа илэрхийлэхээр зорин ирснээ хэлж байв. УИХ-ын гишүүн С.Зулпхар тэдний асуултад хариулт өгч, тулгамдсан асуудлыг нь хуулийн хүрээнд хэрхэн шийдвэрлэдэг талаар мэдээлэл хүргэж, ирүүлсэн саналыг нь холбогдох байгууллагад уламжлан, шийдвэрлүүлж хариу мэдэгдэнэ гэдгээ илэрхийллээ.

Мөн Монгол Ардын намын Дүн шинжилгээ, хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Э.Очбадрахаас хувийн хэвшлийн төлөөлөл технологийн зөвлөгөө, туслалцаа авахаар ирсэн байна. Иргэд хувийн хэвшилд ажилд орохдоо өөрийн мэдээллээ худал мэдүүлэх, нийгмийн даатгалын системд ажилтны шимтгэл төлсөн түүх гарч ирэхгүй байх зэрэг асуудлаас шалтгаалан байгууллагын нягтлан бодогчид торгууль, акт тавих асуудал тулгардаг байна. Үүнийг технологийн хүрээнд хэрхэн зохицуулах, асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд хаана, хэнд хэрхэн хандах талаар санал, хүсэлтээ гаргаж, хариулт авлаа.

Иргэд, олон нийт, намын гишүүдийн идэвхтэй оролцож буй  “Иргэдээ сонсъё” уулзалт ирэх долоо хоногт үргэлжилнэ.


 



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.