70001921
info@nam.mn
Мэдээ

Иргэд хүний эрхийг хангах, хяналт, хариуцлагыг сайжруулах талаар саналаа илэрхийлэв

Админ
2025/01/30

Иргэдээ сонсох уулзалт үргэлжилсээр байна. Өнөөдрийн /2025.01.30/ ээлжит уулзалтад УИХ-ын гишүүн Б.Уянга оролцон иргэдийг хүлээн авч уулзлаа.

Иргэн Ц.Үржинбадам энэ удаагийн парламентад сонгогдсон УИХ-ын эмэгтэй гишүүдийг охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад голлох үүрэгтэй ажиллахыг хүсэж байгаагаа илэрхийлэв. Нийгэмд хүний эрх, эрх чөлөө, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийг хүчирхийлэх, садар самуунд уруу татах зэрэг гэмт хэрэг ихсэж буйг онцгой анхаарч, хууль, хяналтын байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих шаардлагатай талаар саналаа хэлсэн юм.

Мөн иргэн Б.Батбаяр оюутан залуучуудыг соён гэгээрүүлэх, газар тариалангийн салбарт шинэчлэл хийх, малыг эрүүлжүүлэх, Монгол Улсад мөрдөгдөж буй стандартуудыг эргэн харж, сайжруулах, аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэх, тогтолцооны өөрчлөлт хийх, зах зээлийн монопол байдлыг халахад чиглэсэн оновчтой бодлого хэрэгжүүлэхэд Монгол Ардын намаас сонгогдсон УИХ-ын гишүүдийг санаачилга, манлайлалтай ажиллахыг хүсэхээр уулзалтыг зорин ирснээ ярив.

УИХ-ын гишүүн Б.Уянга иргэдийн санал, хүсэлттэй танилцан дээрх асуудлуудтай холбоотой УИХ, Засгийн газрын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, асуудлыг холбогдох байгууллагад нь уламжлах, парламентын гишүүний хувиар уг асуудлуудыг сайжруулахад үндэслэл, судалгаатайгаар байр сууриа илэрхийлж ажиллана гэдгээ хэллээ.






ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.