70001921
info@nam.mn
Мэдээ

УИХ-ын гишүүн Ч.Анар IT-гийн оюутнуудад туршлагаасаа хуваалцлаа

Админ
12 цаг 17 минутын өмнө

Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Оюутны Холбооноос долоо хоног бүр тогтмол NextGEN уулзалтыг зохион байгуулж байгаа юм. 

Хиймэл оюун ухаан, өндөр технологийн хөгжил сэдвээр зохиогдсон өнөөдрийн /2025.01.22/ уулзалтад УИХ-ын гишүүн Ч.Анар оролцлоо. Тэрээр оюутнуудад мэдээллийн технологийн салбарт ажиллахад тулгардаг сорилт бэрхшээл, бэлэн өгөгдөл, ДАТА-г ашиглан технологийн шинэчлэл, өөрчлөлт хийх боломж, хиймэл оюун ухаанд суурилан хүний зан төлөвийг танин мэдэх боломжтойг олж нээж, түүнийгээ бодит бүтээгдэхүүн болгосон талаарх өөрийн туршлагаасаа хуваалцсан юм.


УИХ-ын гишүүн Ч.Анар 2001 онд системийн инженерээр ажлын гараагаа эхлүүлж, 2006 онд "GMobile"-ийг хамтран үүсгэн байгуулж, 2015 онд Монголын санхүү, технологийн салбарт хувьсгал авчирсан "ЛендМН" аппликейшныг зах зээлд нэвтрүүлсэн ба 2020 онд харилцаа холбооны салбарт эргэн ирж "ОНДО"-г үүсгэн байгуулсан энэ салбарын туршлагатай боловсон хүчний нэг юм. 

Ч.Анар оюутнуудад хандан “IT-гийн салбарыг хүмүүс ганц компьютер байхад болчих амархан зүйл гэж боддог. Тиймээс энэ чиглэлийн бизнес эрхлэхэд хөрөнгө босгох, дэмжлэг олж авах гэдэг хамгийн том сорилт байдаг тул үүнийг тэсвэрлэж, бүү шантраарай” хэмээн захиж байв.


Оюутнууд мөн хиймэл оюун ухаан, дата өгөгдөлтэй харьцах, олон улсын зах зээлд гарах боломж зэргээр сонирхсон асуултаа асууж, хариулт авлаа.





ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.