70001921
info@nam.mn
Мэдээ

18-аас дээш насны иргэдийн дунд явагдсан судалгааны дүнг танилцууллаа

Админ
2025/01/15

Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэн (БНОУХ) улс төрийн нам, иргэний нийгмийн төлөөлөл, эрдэмтэн, судлаачдыг хамруулсан “Олон нийтийн санал бодлын судалгаа”-ны үр дүнг танилцуулах уулзалтыг өнөөдөр /2025.01.15/ зохион байгууллаа. Тус судалгааг Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнгийн Асуулга судалгааны төвийг төлөөлөн Хараат бус судалгааны хүрээлэн хийж гүйцэтгэсэн байна. 


Уулзалтын эхэнд Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнгийн Суурин төлөөлөгч Крейг Кастанья судалгааны үр дүнг танилцуулав. Тэрбээр “Энэхүү судалгааг 2024 оны гуравдугаар сард гүйцэтгэж дууссан. Гэвч өнгөрсөн онд Монголд улс төрийн шат шатны сонгууль өрнөж байсан тул үр дүнг танилцуулах уулзалтыг өнөөдрийг хүртэл хойшлуулсан. Хугацааны хувьд орой танилцуулж буй ч судалгааны ач холбогдол хэрэгцээтэй хэвээр байгаа” гэдгийг онцолсон юм. Санал асуулгад Монгол Улсын 18-аас дээш насны гар утас хэрэглэдэг 2037 иргэнийг хамруулсан байна. 


Улс төрийн намуудын хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, олон намын тогтолцоог дэмжих зорилго бүхий тус уулзалтад Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Х.Алтай, Гадаад харилцааны хэлтсийн дарга С.Өлзийжаргал нар оролцлоо.




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.