70001921
info@nam.mn
Мэдээ

Ардчилсан Үндсэн хуулийн 33 жилийн ой тохиож байна

Админ
2025/01/13

Өнөөдөр /2025.01.13/ Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн түүхт өдөр.

Монгол Улс 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталснаас хойш 1940, 1960, 1992 онуудад гурван удаа Үндсэн хуулиа шинээр баталсан түүхтэй.

1980-аад оны сүүлчээс Монгол оронд өөрчлөлт, шинэчлэлтийн уур амьсгал бүрэлдэж, улмаар Ардчилсан нийгэмд шилжих үйл явц хурдацтай өрнөсөн билээ. Ардчилсан нийгмийн үндэс суурь болсон шинэ үндсэн хуулийг Ардын Их хурлаар нийт 76 хоног хэлэлцэж, 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 35 минутад Монгол Улсын шинэ Үндсэн хуулиа оршил, 6 бүлэг, 70 зүйлтэйгээр баталсан юм. 




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.