Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн ажлын албаны удирдлагууд болон Монгол Ардын намаас УИХ-д сонгогдсон гишүүд Тусгаар тогтнолын ордны нэгдүгээр давхрын уулзалтын өрөөнд иргэд, олон нийт, намын гишүүдийг хүлээн авч уулзсаар байгаа билээ.
Нийслэлийн Монгол Ардын намын хорооны Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Батсайхан өнөөдрийн /2024.12.18/ иргэдээ сонсох ес дэх удаагийн уулзалтад хүрэлцэн ирсэн Хан-Уул дүүргийн иргэн Д.Өсөхбаярыг хүлээн авч уулзаж, санал хүсэлтийг нь сонсов.
Намын гишүүдийн зүгээс намын үйл ажиллагаа ил тод, нээлттэй болж, иргэд, олон нийтийн саналыг сонсох ажлыг тогтмол зохион байгуулж буйд талархаж буйгаа илэрхийлж, цаашид намын гишүүд, дэмжигчидтэйгээ эргэх холбоотой ажиллахыг хүссэн юм.
Маргаашийн уулзалтад УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Монгол Ардын намын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва нар оролцоно.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.