70001921
info@nam.mn
Мэдээ

МАН: Иргэдээ сонсох уулзалт тогтмол үргэлжилж байна

Админ
2024/12/10

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн ажлын албаны удирдлагууд иргэд олон нийт, намын гишүүдийн санал хүсэлтийг хүлээн авч, уулзах "Иргэдээ сонсъё" уулзалтыг зохион байгуулж эхлээд байгаа юм. Тэгвэл иргэдээ сонсох өнөөдрийн /2024.12.10/  уулзалтад хүрэлцэн ирсэн иргэд, намын гишүүдийг Монгол Ардын намын даргын зөвлөх Ж.Мөнхжаргал  хүлээн авч уулзан санал, хүсэлтийг нь сонслоо.

Тус уулзалтад ирсэн иргэдийн зүгээс түрээслээд өмчлөх орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, бүсчилсэн хөгжлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулах талаар голдуу санал хүсэлтээ илэрхийлэв. 

Мөн орон нутгийн намын гишүүдээ чадавхжуулах, эргэх холбоотой ажиллах, намын гишүүдэд зориулсан E-nam аппликейшны хэрэглээг илүү нэмэгдүүлэх, технологийн хувьд дахин сайжруулж ахмад гишүүд тогтмол ашиглах нөхцөлийг бүрдүүлэх тал дээр бодитой анхаарч ажиллахыг хүссэн юм.

Энэхүү “Иргэдээ сонсъё” уулзалт тогтмол үргэлжилнэ.





ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.