70001921
info@nam.mn
Мэдээ

МАН: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр уулзалт зохион байгуулав

Админ
2024/11/07

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх сургалт, зөвлөмж, мэдээлэл солилцох чиглэлээр Сонгуулийн Ерөнхий Хорооны холбогдох албаны хүмүүс Монгол Ардын намын төлөөлөлтэй өнөөдөр /2024.11.07/ уулзалт зохион байгуулав.

Уулзалтыг Монгол Ардын намын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва удирдсан бөгөөд намын даргын зөвлөх, Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөхүүд, газар, хэлтсийн дарга нар, ахлах мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцсон юм.

Энэ жил болсон УИХ болоод орон нутгийн сонгуулийг Сонгуулийн Ерөнхий Хорооноос амжилттай зохион байгуулсныг Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва уулзалтын эхэнд онцлов.

Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүн, Улс төрийн намын мэдээлэл, арга зүйн газрын дарга Д.Баяндүүрэн “Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хангах асуудлууд” сэдвээр мэдээлэл хийсэн юм.

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхэлснээр улс төрийн намууд цахим хуудастаа 16 төрлийн мэдээллийг ил тод байршуулж, мөн Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлэх үүрэгтэйг СЕХ-ны газрын дарга Д.Баяндүүрэн хэллээ.

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан нэг онцлог нь намын санхүүжилт, тайлан гаргах, мэдээлэх бөгөөд энэ нь цаг хугацаа, ажиллагаа, ачаалал шаардсан зохицуулалт байгааг Сонгуулийн Ерөнхий Хорооны Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын дарга Н.Булгамаа онцолж байлаа.

Улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын зүгээс хуулийн хэрэгжилтийг хангах, дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа хуульд нийцүүлэн шинэчилж, бүртгүүлэхэд хариуцлагатай, манлайлан оролцоно гэдгээ албаны хүмүүс илэрхийллээ.














ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.