Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн шийдвэрээр Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатарын ахалсан ажлын хэсэг 21 аймаг, 9 дүүрэгт аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл хангах, орон нутгийн намын байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, нэр дэвшигчдэд зөвлөгөө мэдээлэл өгөх сонгуулийн кампанит ажилд дэмжлэг үзүүлэх чиглэлээр тусгай хөтөлбөрийн хүрээнд ажиллаж байна.
Энэ хүрээнд Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг Орхон аймагт ажиллалаа. Ажлын хэсгийнхэн тус аймгийн Монгол Ардын Намын хорооны тэргүүлэгчид болон аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшиж буй нэр дэвшигчидтэй уулзав.
Уулзалтын эхэнд 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүн, улс орны өнөөгийн нөхцөл байдал, эдийн засаг, хамтарсан Засгийн газар байгуулагдсан үндсэн шалтгаан, бүсчилсэн хөгжлийн бодлого, зарим хууль тогтоомжийн өөрчлөлт, үр дүн зэрэг сэдвээр үндсэн мэдээлэл, илтгэлийг Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар танилцуулав.
Энэхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, Д.Батлут, Б.Энхцэцэг, Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Н.Оюундарь, Б.Нямжав, Ж.Дамдинцэрэн, Монгол Ардын Намын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Төгөлдөр болон СДМЭХ-ны дэд дарга П.Цолмон нарын удирдах албаны хүмүүс Орхон аймагт ажиллалаа.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.