70001921
info@nam.mn
Мэдээ

Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар Булган аймагт ажиллав

Админ
2024/10/05

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг Булган аймагт ажиллалаа. Энэ үеэр Монгол Ардын Намаас аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид, сонгуулийн менежер, шадар туслах,  ухуулагч, сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтнуудад цаг үеийн ажлын талаар мэдээлэл өглөө.  Мөн Булган аймгийн намын гишүүдтэй уулзаж, Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр, бүсчилсэн хөгжлийн бодлогоо танилцуулав. 

Энэ үеэр Засгийн газрын  мөрийн хөтөлбөр болон хойд бүсийн  аж үйлдвэрийн дэд бүсийн хөгжилтэй Булган аймгийн Монгол Ардын Намын  “Булганы сэргэлт 2024-2028”  хөтөлбөр  нь  уялдан  булганчуудын тогтвортой хөгжлийн баталгаа болохыг онцлов.

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатарыг Булган аймагт ажиллах үеэр  УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Н.Оюундарь, Б.Нямжав, Ж.Дамдинцэрэн, Монгол Ардын Намын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Төгөлдөр болон СДМЭХ-ны дэд дарга П.Цолмон нарын удирдах албаны хүмүүс тус аймагт ажиллалаа.




   





ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.