70001921
info@nam.mn
Мэдээ

Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллав

Админ
2024/10/04

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн шийдвэрээр Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатарын  ахалсан ажлын хэсэг 21 аймаг, 9 дүүрэгт аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл хангах, орон нутгийн намын байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, нэр дэвшигчдэд зөвлөгөө мэдээлэл өгөх сонгуулийн кампанит ажилд дэмжлэг үзүүлэх чиглэлээр тусгай хөтөлбөрийн хүрээнд ажиллаж байна. 

Энэ хүрээнд Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2024.10.04/ Дархан-Уул аймагт ажиллалаа. Тус ажлын хэсгийн эхний уулзалт Дархан-Уул аймгийн Монгол Ардын Намын хорооны тэргүүлэгчид болон ИТХ-ын сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшиж буй нэр дэвшигчидтэй уулзсанаар эхэлсэн юм. 

Уулзалтын эхэнд 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүн, улс орны өнөөгийн нөхцөл байдал, эдийн засаг, хамтарсан Засгийн газар байгуулагдсан үндсэн шалтгаан зэрэг сэдвээр үндсэн мэдээлэл, илтгэлийг Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар танилцууллаа.

Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн эдгээр өдрүүдэд нэр дэвшигчид тойрог тус бүрийнхээ иргэд сонгогчидтой уулзаж Монгол Ардын Намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө танилцуулах, цаашлаад иргэд сонгогчдын өмнө тулгамдаж буй санал хүсэлтийг сонсож байгаа юм. 

Дархан-Уул аймагт болсон уулзалтын эцэст нэр дэвшигчид иргэдээс дэвшүүлсэн санал хүсэлтийг ажлын хэсгийнхэнд уламжилж байсан юм. Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Лүндэг, Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Н.Оюундарь, Б.Нямжав, Ж.Дамдинцэрэн, Монгол Ардын Намын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Төгөлдөр болон СДМЭХ-ны дэд дарга П.Цолмон нарын удирдах албаны хүмүүс Дархан-Уул аймагт ажиллалаа.






ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.