70001921
info@nam.mn
Мэдээ

Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Админ
5 цаг 54 минутын өмнө

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар Орон нутгийн намын байгууллагын үйл ажиллагаа, гишүүдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, сонгуулийн бэлтгэл ажилд дэмжлэг үзүүлэх чиглэлээр  Сэлэнгэ аймагт ажиллаж байна.

Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүн, улс орны өнөөгийн нөхцөл байдал, эдийн засаг, хамтарсан Засгийн газар байгуулагдсан үндсэн шалтгаан зэрэг сэдвээр уулзалтад оролцогчдод үндсэн мэдээлэл танилцуулав.

Уулзалтад УИХ-ын гишүүн С.Лүндэг, Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Н.Оюундарь, Б.Нямжав, Ж.Дамдинцэрэн, Монгол Ардын Намын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Төгөлдөр болон СДМЭХ-ны дэд дарга П.Цолмон, Сэлэнгэ аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга Ж.Эрдэнэбат, дэд дарга А.Дашбат, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нарын удирдах албан тушаалтнууд оролцлоо.

Мөн аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд Сэлэнгэ аймгийн Монгол Ардын Намаас нэр дэвшигчид, ерөнхий менежер, шадар туслах, ухуулагчид болон намын идэвхтэн дэмжигч нарын 400 гаруй хүн уулзалтад оролцсон юм.

Уулзалтын үеэр Засгийн газраас хийж хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөр болон эдийн засгийн чадварыг сайжруулах талаар ярилцлаа.




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.