70001921
info@nam.mn
Мэдээ

Баянхонгор аймгийн Монгол Ардын Намын хорооны дэргэдэх ТББ-уудын төлөөлөлтэй уулзав

Админ
2024/09/23

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар Хангайн бүсэд ажиллаж байгаа бөгөөд энэ үеэр Баянхонгор аймгийн Монгол Ардын Намын хороонд ажиллаж, намын дэргэдэх ТББ-ынхантай уулзав.

Уулзалтад Баянхонгор аймгийн  СДМЭХ-ны төлөөлөл, СДМЗХ-ны  төлөөлөл, мөн ахмадын төлөөлөл оролцов. Ерөнхий Нарийн Бичгийн даргын үндсэн мэдээллийг сонссоны дараа уулзалтад оролцогчид асуулт асууж, санал хүсэлтээ хэллээ.

Ахмадуудын зүгээс УИХ-ын сонгуулийн алдаа оноо, намын дотоод эв нэгдэл, хамтын ажиллагаа зэрэг сэдвээр санал, бодлоо хэлж Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатараас асууж тодруулж, хариулт авлаа.

Уулзалтад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Бум-Очир, М.Энхцэцэг, Х.Баасанжаргал нарын бусад албаны хүмүүс оролцов. 








ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.