70001921
info@nam.mn
Мэдээ

Фридрих Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Др. Штефани Ханкэг хүлээн авч уулзав

Админ
2024/09/23

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Др. Штефани Ханкэг хүлээн авч уулзлаа. 

Монгол Ардын Нам, Фридрих-Эбертийн сан хамтран улс төрд бэлтгэж байгаа эмэгтэйчүүддээ манлайллын болон нөлөөллийн ур чадварыг нь дэмжих зорилгоор “Эмэгтэй улстөрчдийн сургалт”-ыг өнгөрсөн жил зохион байгуулж байсан бөгөөд одоо ч хамтын ажиллагаа идэвхтэй үргэлжилж байгааг хоёр тал онцоллоо. 

ХБНГУ-ын Фридрих-Эбертийн сан нь дэлхийн 120 гаруй оронд өөрийн төлөөлөгчийн газартай, дэлхийн, бүс нутгийн болон үндэсний түвшинд үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага юм. Тус сан нь 1990-ээд оноос буюу Монгол Улсад ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн үйл явцаас эхлээд төр, нийгмийн ардчилалд хувь нэмрээ оруулсаар ирсэн томоохон байгууллага юм. 

Энэхүү уулзалтад Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Х.Алтай, Гадаад харилцааны хэлтсийн дарга М.Цэлмүүн, Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Л.Дэжидмаа нар байлцлаа.




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.