Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа.
Энэ 2024 онд Монгол, Хятад улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жилийн ой, Монгол, Хятадын харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрсний 10 жилийн ой тохиож байна.
Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 75 жилийн турш мөнхийн сайн хөршийн найрсаг харилцаатай Стратегийн түнш улсууд байсаар ирснийг Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар онцлов.
Монгол Ардын Нам, БНХАУ-ын Элчин сайдын яам хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа урт хугацаанд хөгжиж, олон улсын тавцан дах хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө үргэлжлүүлэн хамтран ажиллахад бэлэн байгаагаа хоёр тал илэрхийллээ.
Элчин сайд Шэнь Миньжуань Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатарыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд хөрш хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, иргэдийн харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Уулзалтад Монгол Ардын Намын Гадаад харилцааны хэлтсийн дарга М.Цэлмүүн байлцлаа.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.