70001921
info@nam.mn
Мэдээ

Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар Өмнөговь аймагт ажиллаж байна

Админ
2024/09/16

Орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангах уулзалт, сургалтын үйл ажиллагаа өнөөдөр /2024-09-16/ Өмнөговь аймагт зохион байгуулагдаж, Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар оролцов. Уулзалтад Өмнөговь аймгийн Монгол Ардын Намын хорооны сонгуульт ажилтнууд, аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшиж байгаа нэр дэвшигчид болон СДМЭХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар,  Б.Уянга,  Д.Ганмаа, СДМЭХ-ны Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн оролцов.

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар хамтарсан Засгийн газар байгуулагдсан үндсэн шалтгаан, хөтөлбөр, орон нутгийн сонгуульд Монгол Ардын Намын барьж байгаа стратеги бодлого, нэр дэвшигчид орон нутагт ажиллахдаа анхаарах асуудал зэрэг сэдвүүдийн хүрээнд үндсэн илтгэл танилцууллаа. Мөн уулзалтад оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгч ажиллалаа. 

Уулзалтад оролцогчид "Шинэ хоршоо" хөдөлгөөн, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаа, Өмнөговь аймагтай холбоотой дэд бүтэц, эрчим хүчний салбарт хийгдэх томоохон хөрөнгө оруулалтууд, орон нутгийн сонгуульд, судалгаа, PR-ийн дэмжлэг зэрэг сэдвээр асуулт асууж, санал хэлж, хүсэлт тавилаа.






ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.