70001921
info@nam.mn
Мэдээ

Дорноговь аймагт сонгуулийн бэлтгэл хангах сургалтыг зохион байгуулав

Админ
2024/09/16

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлөөс Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил хангах, намын дунд болон анхан шатны байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, нэр дэвшигчдэд хууль, журмын хүрээнд холбогдох мэдээлэл, зөвлөмжийг өгөх сургалтыг 21 аймагт зохион байгуулж байна.

Энэ сургалт Дорноговь аймгийн төв Сайншанд хотод өнөөдөр /2024-09-16/ үргэлжилсэн юм. Тус уулзалт, сургалтыг Монгол Ардын Намын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Г.Баярхүү, Технологи, цахим шилжилтийн хэлтсийн дарга Н.Жавхлан, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал нар удирдан зохион байгуулав. Уулзалт сургалтад аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд нэр дэвших гэж байгаа хүмүүс хамрагдсан юм.

Тодруулбал, Монгол Ардын Намын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Г.Баярхүү “Шинэ 30 жил” илтгэл тавьсан бол УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн талаар, мөн Монгол Ардын Намын Технологи, цахим шилжилтийн хэлтсийн дарга Н.Жавхлан “Орон нутгийн сонгуулийн стратеги” сэдвээр илтгэл тавив.

Дээрх уулзалтын үеэр шинэ парламентын үйл ажиллагаа, “Хурдтай Хөгжлийн Төлөөх Зориг” үнэт зүйлд нэгдсэн хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг намын гишүүд, дэмжигчдэд танилцууллаа.

Мөн Дорноговь аймгийн төв Сайншандад ажиллаж буй удирдах албаны хүмүүс  тус аймгийн Монгол Ардын Намын хорооны дэргэдэх ТББ-уудын дарга, тэргүүлэгчидтэй уулзлаа. 





ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.