70001921
info@nam.mn
Мэдээ

Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар "Хотын хөгжилд эмэгтэйчүүд” уулзалтад оролцов

Админ
2024/09/16

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар,  намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нар Нийслэл болон Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд МАН-аас нэр дэвшиж буй 100 эмэгтэйг хүлээн авч “Хотын хөгжилд эмэгтэйчүүд” уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. 

Энэхүү уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн О.Номинчимэг,  М.Энхцэцэг,  Д.Ганмаа, СДМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Жавзандорж, тус холбооны дэд ерөнхийлөгчид болон Удирдах зөвлөлийн гишүүд оролцлоо. 

Энэ үеэр нэр дэвшигч эмэгтэйчүүдэд зориулж сонгуулийн хуулийн багц зөвлөгөө өгч, бусад шаардлагатай үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийллээ.





ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.