Монгол Улсын Их Хурлаас 1996 онд жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгохоор шийдвэрлэснээс хойш энэ жил 29 дэх жилдээ энэ өдрийг хүндэтгэн өнгөрүүлж байна.
Монгол Ардын Намын төлөөлөл жил бүр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэдэг бөгөөд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2024-09-10/ Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөв.
Мөн Намын Нарийн Бичгийн дарга Х.Алтай, Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва, Гадаад харилцааны хэлтсийн дарга М.Цэлмүүн, Хүний нөөц, цахим бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Сүнжидмаа, Сан хөмрөгийн газрын дарга Г.Бат-Эрдэнэ нарын удирдах албаны хүмүүс хүндэтгэлийн арга хэмжээнд оролцов.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.