70001921
info@nam.mn
Мэдээ

Нарийн Бичгийн дарга Н.Энхбаатар Дархан-Уул аймагт ажиллав

Админ
2024/09/10

Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга Н.Энхбаатар Монгол Улсын төвийн бүсийн аймгуудад ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр /2024-09-10/ Дархан-Уул аймагт ажиллав. Энэ үеэр Орон нутгийн намын байгууллагын сонгуулийн бэлтгэл хангах уулзалт, сургалт тус аймагт боллоо.

Тус арга хэмжээнд Монгол Ардын Намын удирдах албан тушаалтнуудаас гадна төвийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд оролцлоо. 

Энэхүү уулзалт, сургалтын үеэр аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл хангах, орон нутгийн намын байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, нэр дэвшигчдэд сургалт, зөвлөгөө мэдээлэл өглөө.

Өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ-ын сонгууль анх удаа холимог тогтолцоо бүхий бүсчилсэн тойргоор явагдаж, 126 гишүүнтэй парламент бүрдсэн юм. Мөн 126 гишүүнтэй шинэ парламентад анх удаа 5 нам, эвслийн төлөөлөл сонгогдож, эмэгтэйчүүдийн эзлэх хувь 25.4 буюу түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Энэ ч утгаар ард иргэдийн парламентад итгэх итгэл өссөн байна. 

Уулзалтын үеэр шинэ парламентын үйл ажиллагаа, “Хурдтай Хөгжлийн Төлөөх Зориг” үнэт зүйлд нэгдсэн хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг намын гишүүд, дэмжигчдэд танилцуулах, бодлого хөтөлбөрийг сурталчлан таниуллаа.








ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.