70001921
info@nam.mn
Мэдээ

Хэнтий аймгийн Монгол Ардын Намын хорооны дэргэдэх ТББ-уудын дарга, тэргүүлэгчидтэй уулзав

Админ
2024/09/08

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар Хэнтий аймгийн Монгол Ардын Намын хорооны дэргэдэх ТББ-уудын дарга, тэргүүлэгчидтэй уулзлаа.

Тус уулзалтаар намын үйл ажиллагаа, салбар холбоодын тайланг сонсож, Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны төлөөллүүд, мөн Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны төлөөлөлтэй уулзаж тулгамдаж буй асуудлын талаар нээлттэй санал солилцлоо. Мөн ТББ-уудаас орон нутгийн сонгуульд нэр дэвшиж буй тэргүүлэгчдэд зөвлөгөө өгөх, намын дэргэдэх байгууллагын оролцоог нэмэгдүүлэх талаар мэдээлэл өгөв. 

Уулзалтад СДМЭХ-ны ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Б.Жавзандорж, тус холбооны дэд ерөнхийлөгч А.Адилбиш, П.Цолмон, СДМОХ-ны ЕНБД  Н.Лхагвабаяр нар оролцож ТББ-уудаас хэрэгжүүлэх үйл ажиллагаа, төлөвлөгөөний талаар салбар холбоодын дарга, тэргүүлэгчдэд мэдээлэл өглөө.





ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.