70001921
info@nam.mn
Мэдээ

Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар Зүүн бүсийн аймгуудад ажиллав

Админ
2024/09/08

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар Хэнтий аймагт ажилласнаар Зүүн бүсийн уулзалтуудаа амжилттай дуусгалаа. Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатараар ахлуулсан  Ажлын хэсэг “Орон нутгийн намын байгууллагын сонгуулийн бэлтгэл хангах уулзалт, сургалт”-уудыг Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан юм.

Уулзалт, сургалтын хүрээнд Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэлийг анхан шатны намын хороодод хангахад дэмжлэг үзүүлэх, орон нутгийн намын байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, нэр дэвшигчдэд зөвлөгөө, сургалт өгч ажиллав. 

Уулзалт сургалтын үйл ажиллагаанд зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд багаараа, мөн Хэнтий аймгийн Монгол Ардын Намын хороо, сумдын намын хорооны сонгуульт ажилтнууд, аймаг болон  сумдын ИТХ-д нэр дэвших гэж байгаа нэр дэвшигчид оролцож сургалт мэдээлэл авлаа. Уулзалтад оролцогчид, сонгуульт ажилтнууд, нэр дэвшигчдийн зүгээс мэргэжлийн пи-ар болон хуулийн багийг аймагт ажлуулж өгөхийг хүсэлт болгож байлаа.








ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.