70001921
info@nam.mn
Мэдээ

Баян-Өлгий аймагт сонгуулийн бэлтгэл хангах уулзалт зохион байгуулав

Админ
2024/09/07

Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга Ц.Чулуунзагд Баян-Өлгий аймагт ажиллаж, Орон нутгийн намын байгууллагын сонгуулийн бэлтгэл хангах уулзалт, сургалтыг тус аймагт зохион байгууллаа.

Энэхүү уулзалт, сургалтаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн бэлтгэл хангах, орон нутгийн намын байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, нэр дэвшигчдэд хууль эрх зүйн чиглэлийн сургалт, зөвлөгөө мэдээлэл өгсөн юм. 

Энэ онд УИХ-ын сонгууль анх удаа холимог тогтолцоо бүхий бүсчилсэн тойргоор явагдаж, 126 гишүүнтэй парламент бүрдсэн. Тиймээс ч намын гишүүд, дэмжигч иргэдэд Монгол Улсын парламентын тогтолцооны талаар танилцуулав.  

Мөн “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлж, хөгжлийн тулгамдсан асуудлыг цаг алдалгүй, хурдтай шийдвэрлэх суурь бодлоготой ажиллаж буй Засгийн газрын 2024-2028 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг танилцуулж гишүүд, дэмжигчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.  

Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга Ц.Чулуунзагдтай хамт Технологи, цахим шилжилтийн хэлтсийн дарга Н.Жавхлан Баян-Өлгий аймагт ажиллав. 

Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд Хангайн бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс”, Баруун бүсийг “Эрчим хүчний төрөлжсөн, байгалийн аялал жуулчлалын дэд бүс”, Хойд бүсийг “Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс”, Говийн бүсийг “Аж үйлдвэрийн төрөлжсөн, ногоон эрчим хүчний дэд бүс”, Төвийн бүсийг “Хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс”, Зүүн бүсийг “Түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн, эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс” болгон хөгжүүлэхээр зорьж байгаа юм. 






ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.