70001921
info@nam.mn
Мэдээ

Сүхбаатар аймгийн Монгол Ардын Намын хорооны дэргэдэх ТББ-уудын дарга, тэргүүлэгч нартай уулзав

Админ
2024/09/06

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Нарийн Бичгийн дарга Н.Энхбаатар нар Сүхбаатар аймгийн Монгол Ардын Намын хорооны дэргэдэх ТББ-уудын дарга, тэргүүлэгч нартай уулзлаа.

Тус уулзалтаар намын үйл ажиллагаа, ТББ-уудад тулгамдаж буй асуудлын талаар нээлттэй санал солилцлоо. Мөн ТББ-уудаас орон нутгийн сонгуульд нэр дэвшиж буй тэргүүлэгч нарт зөвлөгөө өгөх, намын дэргэдэх байгууллагын оролцоог нэмэгдүүлэх талаар мэдээлэл өглөө. 

Уулзалтад Монгол Ардын Намын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга А.Адилбиш, СДМЭХ-ны ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Б.Жавзандорж, СДМОХ-ны ЕНБД Н.Лхагвабаяр нар оролцож ТББ-уудаас хэрэгжүүлэх үйл ажиллагаа, төлөвлөгөөний талаар салбар холбоодын дарга, тэргүүлэгч нарт мэдээлэл өглөө.






ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.