Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо тус аймагт ажиллаж, амьдарч буй эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа.
Уулзалтын эхэнд Үндсэн хуулийн өөрчлөлт, шийдвэр гаргалтад нийгмийн төлөөллийг нэмэгдүүлсэн. Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй ажилтныг уян хатан нөхцөлөөр ажиллуулах; албан томилолтоор ажиллуулахыг хориглох; Хөдөлмөрийн гэрээний ажлын бүтэн бус цагаар ажиллуулах, гэрээсээ ажиллах, зайнаас ажиллах төрлүүд нь эмэгтэйчүүд ажил амьдралын хэмнэлээ зохистой зохицуулах боломжийг олгож байгааг хэллээ.
Мөн Монгол Ардын намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжсэн:
Мөн эхчүүдэд зориулсан төрөлжсөн мэргэжлийн асрах үйлчилгээ үзүүлэх төвийн үйл ажиллагааг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлнэ. Хүүхэд харах үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлж, 1-2 хүртэлх насны хүүхдийг яслийн үйлчилгээнд хамруулан ээжүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ. Цэцэрлэгийн хүүхэд хүлээн авах, тарах цагийг уртасгаж эцэг, эхчүүд ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэхээр тусгажээ.
МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ удаагийн сонгуулийн онцлог, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Улс төрчид тойрогт, мэргэжлийн экспертүүд жагсаалтад нэр дэвшсэн. Намын дарга, Ерөнхий сайд тойрогт нэр дэвшсэн нь шинэ хүмүүст боломж олгох зорилготойг онцоллоо. Зүүн бүс нутагтаа хамт нэр дэвшсэн эрхмүүдээ танилцуулж, Ерөнхий сайдаа багаар нь дэмжихийг уриаллаа.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.