-Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Ховд аймгийн Ховд сумын иргэд, сонгогчидтой уулзлаа-
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хоёрдугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч “Морьтой Аравт” багийн Д.Амарбаясгалан Ховд аймгийн Ховд суманд ажиллалаа. Өнгөрсөн хугацаанд аймаг тус бүр бие даан хөгжих гэж хичээсэн ч хөдөө орон нутгийн хөгжил хангалттай хэмжээнд хүрэхгүй байгаа учраас бүсчилж хөгжүүлэхээр Засгийн газар ажиллаж байгаагийн нэг илрэл нь УИХ-ын сонгуулийг бүсчилсэн тойргоор явуулж буй явдал. Баруун бүсийн иргэд зах зээлд хүрэхийн тулд 1000-1600 км туулдаг. Улаанбаатар хотоос алслагдмал зайтай амьдарч буй иргэдийн худалдан авах чадвар, аймгийн жилийн төсөв нь уул уурхай дагасан аймгуудаас бага байна.
Тухайлбал, Өмнөговь аймгийн жилийн төсөв нэг их наяд төгрөг байхад баруун бүс нутгийн жилийн төсөв 200-300 тэрбум. Тиймээс аймгууд дан дангаараа бус, хамтдаа хөгжих боломж бүрдүүлж байгааг УИХ-ын сонгуулийн II тойрогт нэр дэвшигч Д.Амарбаясгалан онцоллоо. Өөрөөр хэлбэл, илүү сайхан амьдралын төлөө зах зээлтэй, эдийн засгийн өсөлттэй хот суурин газар руу иргэд шилжиж байна. Тиймээс Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт Баруун бүсийн аймгийн төвүүдийг авто замаар холбох, аймаг бүр боомттойгоо авто замаар холбогдох, аймгийн төв нь сумдтайгаа холбогдох зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалт хийхээр тусгалаа. Баруун бүсийн аймаг бүр боомттой. Тиймээс боомтоороо дамжуулан хөгжих боломж энэ бүсэд бий. Энэ боломжийг бүрдүүлэхийн тулд Монгол Ардын нам Боомтын сэргэлтийг бий болгохоор ажиллаж байгаа билээ. Иймд Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд “Морьтой Аравт” багийг багаар нь дэмжихийг уриалсан юм.
Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн зохион байгуулан, манлайлан оролцож буй “Шинэ хоршоо” хөдөлгөөнд Ховд сумынхан улсаа манлайлан ажиллаж байгааг уулзалтын үеэр онцолсон. Тодруулбал, Ховд аймгийн Ховд суманд шинээр байгуулагдсан “Хөх сэрхийн шилмэл сүрэг” хоршоо улсын хэмээнд хамгийн өндөр буюу 1 тэрбум 295 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авчээ. Тус хоршоонд 43 малчин нэгдэж, мах, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үхрийн аж ахуй, ногоон тэжээл тариалах, хүнсний ногоо тариалах чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар зээлээ авч чадсан байна. Өмнө нь хөдөө орон нутгийн хөгжлийг ярьдаг ч, мал аж ахуйн салбарт шинэчлэл огт хийж байгаагүй. Харин “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг санаачилж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэнд нэр дэвшигч Д.Амарбаясгаланд талархалтай байгаагаа Ховд сумынхан илэрхийллээ.
-Алслагдсан бүс нутагт эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулна-
Мөн Улсын Их Хурлын сонгуулийн ll тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч “Морьтой Аравт” багийн Ч.Хүрэлбаатар, С.Энхболд нар Говь-Алтай аймгийн Тонхил, Ховд аймгийн Мөст, Манхан, Ховд, Увс аймгийн Өмнөговь сумын иргэд, сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
Тонхил сум аймгийн төвөөсөө 210 км зайтай учраас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах хүндрэлтэй байдаг талаар уулзалтын үеэр иргэд хэлж байсан юм. Харин МАН-ын мөрийн хөтөлбөрт бүс бүрд төрөлжсөн эмнэлэг байгуулах, 3000 эмч, 10,000 сувилагч, 500 мэргэшсэн асрахуйн ажилтан гадаад, дотоодод бэлтгэх, эрүүл мэндийн яаралтай тусламжид шаардлагатай техник хэрэгслээр хангах зэрэг эрүүл мэндийн салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх цогц бодлогыг тусгасанд иргэд талархан хүлээж авсан юм.
Нэр дэвшигчид уулзалтаа үргэлжлүүлж, Ховд аймгийн Мөст сумын иргэд сонгогчидтой уулзлаа. Энэ үеэр нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрт тусгагдсан оюутан залуусыг дэмжих заалтуудыг танилцуулсан. Тодруулбал, зуны амралтаараа цагийн ажил хийх, хэлний мэдлэгээ дээшлүүлэхээр гадаад улсад сурах зохицуулалтыг залуус дэмжиж, “Морьтой Аравт”-аа багаар нь дэмжихээ илэрхийлсэн.
Бүсүүдийн хөгжлийг дэмжих аймгийн төв, сумдыг холбосон “Таван тойрог” автозамын төсөл хэрэгжүүлэхээр МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан. Үүний нэг нь босоо тэнхлэгийн Алтай-Бургастайн чиглэлийг 272 км автозамыг барина гэдгээ иргэд, сонгогчдод танилцуулсан.
Уулзалтын үеэр МАН мөрийн хөтөлбөртөө иргэдийн эдийн засаг, эрүүл мэнд, автозам, хөдөө аж ахуйн чиглэлээр бодит төлөвлөгөөг тусгаж, түүнийг хэрэгжүүлэх шилдэг боловсон хүчнээ нэр дэвшүүлж байгаад иргэд талархаж, багаар нь дэмжихээ илэрхийлсэн юм.
-“Морьтой Аравт”-аа багаар нь сонгох нь ард түмний ялалт-
Мөн УИХ-ын сонгуулийн баруун бүсийн ll тойрогт МАН-аас нэр дэвшигч “Морьтой Аравт” багийн Б.Чойжилсүрэн, Б.Баярсайхан, Э.Болормаа, З.Мэндсайхан нар Говь-Алтай, Ховд аймгийн сумдын иргэд, сонгогчдод мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
Иргэд МАН-ын мөрийн хөтөлбөрийг дэмжиж байгаагаа уулзалтуудын үеэр илэрхийлж байна. Ялангуяа шинээр баригдах дулааны станц, авто замын бүтээн байгуулалтууд, малчдыг дэмжих, ХАА-н гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг үнэд хүргэх “Шинэ хоршоо”, “Цагаан алт” хөтөлбөр, нүүдлийн соёлын чадавхийг ерөнхий боловсролын сургалтаар өгөх, бага дунд боловсролын чанарыг дээшлүүлэх, Баялгийн сан, Нийгмийн даатгалын сангаар дамжуулан төр, хувийн хэвшлийн түншлэлээр иргэдийг орон сууцжуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх зэрэг заалтууд нь хөдөө орон нутгийг хөгжилд томоохон дэмжлэг болно гэдгийг онцолж байсан юм.
Говь-Алтай аймаг нь байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой, говь, цөл, тал хээрийн бүс бүслүүрийн онцлог шинж төрхтэй газрууд элбэг бөгөөд түүх соёлын дурсгалт газрууд олонтой. Төрөл бүрийн ан амьтан элбэгтэй учраас гадаад жуулчдын сонирхлыг эртнээс татаж ирсэн. Харин Ховд аймгийн хувьд Монгол Алтайн их уулсын бүсэд орших бөгөөд Мөнххайрхан, Хөхсэрхийн нуруу, Баатархайрхан, Мянган угалзат зэрэг уул нуруудтай. Захчин, мянгад, дөрвөд, урианхай, казак, торгууд, өөлд гэх үндэстэн, ястан амьдарч, өөр өөрийн уламжлалт суурин түүний хэв маяг, уламжлалт хувцас, дуу бүжиг зэрэг соёлын ялгааг бий болгосон олон ястны өлгий нутаг билээ.
Тиймдээ ч байгалийн үзэсгэлэнт, нүүдэлчин соёлтой хослуулан аялал жуулчлалыг хөгжүүлж, ард иргэдийн эдийн засгийг дэмжин, дэлхийд өв соёлоо сурталчлан таниулах, идэвхтэй ажиллагаатай боомтын тоог нэмэгдүүлж, экспортыг өсгөх зэргээр баруун таван аймгийг зам, дэд бүтцээр холбон бүсчлэн хөгжүүлэх зорилтыг иргэд уухайлан хүлээн авч, багаар нь дэмжихээ илэрхийлж байна. Түүнчлэн, иргэд, сонгогчид МАН-ын баруун бүсийн нэр дэвшигчдийг эв нэгдэлтэй, ажил, мэргэжлийн өндөр туршлагатай, хийсэн ажил, хэлэх үгтэй “Морьтой Аравт”-аа багаар нь сонгох нь ард түмний ялалт хэмээсэн юм.
-Тосонцэнгэл дулааны цахилгаан станц 10 дугаар сард ашиглалтад орно-
Мөн УИХ-ын ээлжит сонгуулийн ll тойрогт МАН-аас нэр дэвшигч “Морьтой Аравт” багийн С.Бямбацогт, Ц.Цэрэнпунцаг, Б.Заяабал нар Увс, Завхан аймгийн сумдад ажиллаж, иргэд сонгогчдодоо мөрийн хөтөлбөрөө танилцуулав.
МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан Улаангом-Баруунтуруун чиглэлийн 195 км хатуу хучилттай автозам тавих, нисэх буудлыг өртөгтгөх, баруун бүсийн хэрэгцээг хангах гурил, тэжээлийн үйлдвэр барих, дулааны станцын хүчин чадлыг нэмэгдүүлж Увс аймгийн хөгжлийг хурдасгаж, иргэдийн амьжиргааг дэмжих заалт боловсруулж тусгасан “Морьтой Аравт”-аа багаар нь дэмжиж, мөрийн хөтөлбөрийг хэрэгжилтийг хангуулахын төлөө хамтдаа хичээнэ гэж нутгийн иргэд хэлсэн юм.
Завхан аймгийн Улиастай хот нь 16 мянга гаруй хүн амтай бөгөөд тэдний багагүй хэсгийг хөдөлмөрийн насны иргэд эзэлж байна. Тиймээс аймгийн хэмжээнд ажлын байр, хөдөлмөр эрхлэлт, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих ажлууд илүү эрчимжих шаардлагатай байгаа юм. Харин энэ ажилд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд баригдаж байгаа Дулааны цахилгаан станц томоохон түлхэц өгнө гэдгийг иргэд санал нэгтэйгээр хэлж байна.
УИХ-ын сонгуулийн ll тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Бямбацогт, Ц.Цэрэнпунцаг, Б.Заяабал нар уулзалтынхаа үеэр Тосонцэнгэл дулааны цахилгаан станц төслийг талаар сонирхсон иргэдэд мэдээлэл өгч, энэ оны аравдугаар сард эхний ээлж ашиглалтад орох болсныг хэлж байсан юм. Баруун бүсийн аймгуудын эдийн засгийн хөгжлийг дэмжих ажил зөвхөн энэ ажлаар зогсохгүй бөгөөд зам харилцаа болон татвар, хууль эрх зүйн таатай орчныг энэ бүс нутагт бий болгох санал, төлөвлөгөөг нэр дэвшигчид хэллээ.
Завхан аймгийн ард иргэдийн хувьд сүүлийн жилүүдэд төрийн бодлогоор аймаг орон нутагтаа хийгдсэн ажлуудад сэтгэл хангалуун байгаагаа хэлсэн бөгөөд Тэлмэн Их-Уул зэрэг сумдад баригдсан залуу эмч, багш нарыг орон сууцжуулах төсөл, дулааны цахилгаан станц, баруун бүсийн эдийн засгийн коридорыг шинээр байгуулахад бэлэн болоод байгаа зэрэг ажлуудыг онцолж, мэргэшсэн боловсон хүчнээр багаа бүрдүүлсэн “Морьтой Аравт”-даа саналаа өгөхөө илэрхийлсэн юм.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.