70001921
info@nam.mn
Мэдээ

Баянзүрх дүүргийн 8, 38, 39 дүгээр хорооны иргэд Монгол Ардын намаас нэр дэвшигчдийг дэмжиж байна

Админ
23 цаг 2 минутын өмнө

Баянзүрх дүүргийн 8, 38, 39 дүгээр хорооны иргэдтэй Монгол Ардын намаас нэр дэвшигчид ДХИС-ийн хашаанд ашиглалтад орсон шинэхэн хөл бөмбөгийн талбайд уулзлаа.

Гурван хорооны 1500 гаруй хүн цугларсан энэхүү уулзалтад УИХ-ын наймдугаар тойрогт Баянзүрх дүүргийн Монгол Ардын намын дарга, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангаар ахлуулсан УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх нар оролцож, намын мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм.

Тус хороодод гэр хорооллын дахин төлөвлөлт ихээр хэрэгжиж буй. Тиймээс Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “20 минутын хот” реформыг иргэдэд дэмжиж буйгаа илэрхийлж байна. Мөн Монгол Улсын Засгийн газраас “Амгалан” дулааны станцын өргөтгөлийг ашиглалтад оруулж, зүүн бүсийн хороодыг төвийн шугамд холбох боломж бүрдүүлснийг онцолж байна.

Баянзүрх дүүргийн иргэд шат шатандаа МАН-д итгэл хүлээлгэсний үр дүнд 2020-2024 онд дүүргийн төсөв 15 дахин өсөж, салбар бүрд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил өрнөсөн. Тийм ч учраас дүүргийн иргэд цаашид тогтвортой засаглалыг дэмжиж, хийсэн ажил, хэлэх үгтэй нэр дэвшигчдэд итгэл хүлээлгэхээ илэрхийлж байна. Мөн салбар бүрийн төлөөлөл болж, тулгамдсан асуудалд шийдэл, гарц олж, амласнаа хэрэгжүүлсэн нэр дэвшигчийг эхэлсэн ажлаа дуусгахыг иргэд үүрэг болгож байна.




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.