Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн иргэд, сонгогчидтой хийж буй уулзалт өнөөдөр Архангай аймгаас эхэлж байна. Тэрбээр УИХ-ын энэ удаагийн сонгуулийн онцлог, Монгол Ардын намын “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” мөрийн хөтөлбөр болон Хангайн бүсийн тэргүүлэх чиглэлийн талаар танилцууллаа.
Цэцэрлэг хотоос Баянхонгор хотыг холбосон засмал зам баригдана. Баруун босоо тэнхлэг Шивээхүрэн боомттой холбогдоно. Цэцэрлэг Мандал уулын аймаг Байгалийн төрөлжсөн аялал жуулчлалын бүс нутаг болж эртний нийслэлийг холбосон дөрвөн эгнээ зам баригдахаар төлөвлөж байна.
2020-2024 онд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товч танилцуулав.
МАН-ын мөрийн хөтөлбөрт:
Энэ хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшүүлсэн Гомбожавын ЗАНДАНШАТАР, Дуламдоржийн ТОГТОХСҮРЭН, Батмөнхийн БАТЦЭЦЭГ, Ганзоригийн ТЭМҮҮЛЭН, Содномын ЧИНЗОРИГ, Гочоогийн ГАНБОЛД, Аюушийн ЦОГЦЭЦЭГ, Батсуурийн ДАВААДАЛАЙ нарыг танилцууллаа.
Монгол Ардын нам улстөрчдийг тойрогт, мэргэжлийн экспертүүдийг жагсаалтад нэр дэвшүүлсэн нь шинэ хүмүүст боломж олгох зорилготой гэдгийг тус намын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлээд Ардчилал бол стратегийн ордуудыг нь төрийн мөнгөөр хувьдаа завших авлигын систем биш, Ардчилал бол ардчилсан хувьсгал хийсэн хүмүүс нь Монголын ард түмний хагас зуун жил бүтээсэн баялгийг өөрсдөө хууль бусаар хувьчлан авах дээрэм биш. Өнөөдөр Та бид Ардчилсан хувьсгалын АНХНЫ үнэт зүйлийг эргүүлэн авчрах ШУДАРГА ЁСНЫ РЕФОРМ-д улс үндэстнээрээ нэгдэж, төлөвшсөн ардчиллын хоёр дахь давалгааг эхлүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.
Монголчууд 30 жил хүссэн шударга ёсны үзэл санаа, тэмцэл дээрээ ҮНЭН байх, ҮНЭНЧ үлдэхийг уриалж, МАН-ын нэр дэвшигчдийг багаар дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.