70001921
info@nam.mn
Мэдээ

Хан-Уул дүүргийн иргэд төрд бэлтгэгдсэн гурван нэр дэвшигчээ дэмжинэ

Админ
2024/06/19

Хан-Уул дүүрэгт Монгол Ардын намаас нэр дэвшигч Ж.Алдаржавхлан, Т.Мөнхсайхан, Л.Нинжжамц нар тус дүүргийн 3-р хорооны иргэд, сонгогчидтой уулзалт хийж, мөрийн хөтөлбөрөө дэлгэрэнгүй танилцуулж, санал бодлыг нь сонслоо.

Иргэд, сонгогчдын зүгээс нэр дэвшигчдийг мөрийн хөтөлбөрөө биелүүлж ажиллахыг чухалчлан захиж байв. Тодруулбал, эгэл жирийн эмчээс Эрүүл мэндийн сайд болсон эмч Т.Мөнхсайханыг эрүүл мэндийн салбарт олон ажил хийхийг хүсэж байсан юм. Мөн нийгмийн асуудалд Л.Нинжжамцыг анхаарч ажиллаарай хэмээн захисан бол нийслэл хотын дэд бүтэц болон “20 минутын хот” төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллахыг дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхланд даатгаж байлаа.

Сонгогчдын хэлж буйгаар “Олон намын мөрийн хөтөлбөр дотроос МАН-ын мөрийн хөтөлбөрийг нухацтай уншсан. Хэрэгжих боломжтой, хэрэгжүүлэх учиртай олон хөтөлбөр байна. Зөв мөрийн хөтөлбөртэй зөв залуусаа дэмжинэ” гэсэн юм.

3-р хорооны иргэн н.Даваацэрэн:

-Хан-Уул, хатан Туулаа түшсэн Хан-Уулчууд бид улс, нийгмийнхээ төлөө ажиллах чин сэтгэл хүсэл эрмэлзэлтэй, мэдлэг, чадвартай залуусаа дэмжинэ. Т.Мөнхсайхан эмч олон хүнд буян болж нас нэмж, эрүүл амьдрал бэлэглэсэн. Эрүүл мэндийн салбарт их ажил хийнэ гэдэгт итгэж байна. Монголын үнэт капитал эрүүл монгол хүн учраас хүн ардынхаа төлөө тууштай ажиллаарай гэв.

Эмэгтэйчүүдийн төлөөлөл Л.Нинжжамц нийгэмд чиглэсэн олон ажил санаачлан хэрэгжүүлжээ. Мөн хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудыг нь сонсож, бахархлаа. Хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ эзэн болж чадна гэдэгт итгэж байна.

Манай дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан олон ажил хийсэн. Эко сувилал, Яармагийг нэгдүгээр хороололтой холбосон гүүр тавиуллаа. Эрэлийн хажуугаар бас шинэ зам тавилаа. Хамгийн их тулгамдаж байгаа газрын асуудал, сургууль, цэцэрлэгийн барилга байгууламж гээд олон ажлыг шийдвэрлэж, шийдэлцэж өгдөг. Дүүргийн иргэдийнхээ төлөө итгэл сэтгэл зүтгэлтэй хүн. Ажилсаг хүмүүсийг төрийн түшээ болгоход алдах юм байхгүй дээ. Тиймээс Монгол төрийн босгыг давж чадах, гурван нэр дэвшигчдээ амжилт хүсье. Та гурав бол хамтаараа ялна” хэмээн урмын үгээ хэлж, багаар нь дэмжихээ илэрхийллээ. 




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.