Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2024-06-12/ Баян-Өлгий аймгийн Өлгий хотноо иргэд, сонгогчидтой уулзах үеэрээ 2024 оны УИХ-ын сонгуулийн онцлогийг товч танилцуулаад энэ удаагийн сонгууль “Ард түмэн ялах уу? Авлигачид ялах уу” гэдгийг шийдэх чухал сонгууль гэж хэллээ. Мөн С.Зоригийн мөрөөдсөн, манай ахмадуудын итгэсэн Ардчилсан хувьсгалын үзэл санааг бүдгэрүүлж, иргэдийн урмыг хугалж, итгэлийг эвдсэн зүйл бол АВЛИГА юм гэдгийг онцлов.
Мартагдсан зорилго руугаа буцах, алдагдсан зарчим руугаа эргэх ухаарлыг Ерөнхий сайд А.Амар нарын эх орончид “ШИНЭ ЭРГЭЛТИЙН БОДЛОГО” хэмээн тодорхойлж байсан түүхтэйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дурдлаа. Мөн Ардчилсан хувьсгалын АНХНЫ үнэт зүйлийг эргүүлэн авчрах ШУДАРГА ЁСНЫ РЕФОРМ Монголд шаардлагатай. “Шинэ сэргэлтийн бодлого” бол мартагдсан зорилгоо санах, алдагдсан зарчим руугаа буцах Авлигатай нам харгалзалгүй тэмцэх реформ юм гэлээ.
Мөн 76 гишүүнтэй парламент түүх болон үлдэж Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, холимог тогтолцоонд шилжсэнээр Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй парламенттай болж, нийгмийн төлөөлөл нэмэгдэх боломж бүрдсэн нь энэ сонгуулийн бас нэгэн онцлог. Монгол Ардын Намаас улстөрчид тойрогт, мэргэжлийн экспертүүд жагсаалтад нэр дэвшүүлж шинэ хүмүүст боломж олгож буйд иргэд, сонгогчид талархан хүлээн авч байгаа юм. Удирдлагын академийн багш, Төрийн захиргааны доктор, профессор Саркытын ЗУЛФИКАР-ыг жагсаалтад нэр дэвшүүлснээ Ерөнхий сайд тэмдэглэлээ.
Ерөнхий сайд эдийн засгийн дөрвөн жилийн төлөвлөгөөг “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогод тулгуурлан Бүсчилсэн хөгжлийн реформ нэртэй зарласан. Энэ хүрээнд Баян-Өлгий аймгийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлнэ. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Баян-Өлгий аймагт дараах хүмүүсийг МАН-аас нэр дэвшүүлснээ тус намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулаад ард түмэн ялалт байгуулахын төлөө Монгол Ардын Намын нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг уриаллаа.
-Шинэ хоршоо хөдөөгийн сэргэлт Малчин өрхийн холбооны эрх зүйн байдал, Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулиудыг батлуулахад гол үүрэгтэй оролцсон Монгол Улсын Их Хурлын гишүүн Тилеуханы АУБАКИР
-Баян-Өлгий аймагт Боомтын сэргэлтийг эрчимжүүлж, олон жил яригдаж байгаа Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулалт татах ажил явагдаж байгаа. Тиймээс банк санхүүгийн болон уул уурхай, дэд бүтцийн салбарт олон жил ажилласан туршлагатай Зулпайн БАТЫРБЕК парламентад хэрэгтэй. Хөгжлийн банкны асуудлыг илчилсэн хүмүүсийн нэг юм.
-Баруун бүс нутагт сэргээгдэх эрчим хүч, тэр дотроо Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл, гацаанаас гарч, төслийн ажил эхэлсэн. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд энэ салбарын туршлагатай, Эрчим хүчний сайдын зөвлөх Хажекберын ЖАНГАБЫЛ-ыг нэр дэвшүүлээд байна.
Баян-Өлгий аймагт 2016-2024 онд улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 449.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлжээ. Үүнд:
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.