A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Packets out of order. Expected 1 received 0. Packet size=145

Filename: mysqli/mysqli_driver.php

Line Number: 203

Backtrace:

File: /var/www/portal_stage/application/core/MY_Controller.php
Line: 9
Function: __construct

File: /var/www/portal_stage/application/libraries/Front_Controller.php
Line: 11
Function: __construct

File: /var/www/portal_stage/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct

File: /var/www/portal_stage/html/index.php
Line: 144
Function: require_once

Э.Болормаа: Бүсчилсэн хөгжлийн бодлогыг төсөвтэй холбож бодитоор хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн
Мэдээ

Э.Болормаа: Бүсчилсэн хөгжлийн бодлогыг төсөвтэй холбож бодитоор хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн

Админ
2024/04/12

МАН-ын удирдах ажилтны улсын зөвлөгөөн үргэлжилж байна. Зөвлөгөөнд бүх аймаг, сум, дүүрэг, хорооны МАН-ын удирдах ажилтнуудын төлөөлөл оролцож, санал бодлоо солилцож байна. Оролцогчдын зөвлөлдөж буй сэдвүүдийн нэг нь  бүсчилсэн хөгжлийн реформ юм. Энэ тухайд Ховд аймгийн МАН-ын хорооны дарга, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа “Олон жил ярьж ирсэн бүсчилсэн хөгжлийн бодлогыг төсөвтэй холбож өгч бодитоор хэрэгжүүлэх боломж нөхцөлийг Засгийн газар, УИХ бүрдүүлсэн. Энэ оны төсөв хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжил рүү чиглэсэн, дэмжсэн гэж харж байгаа. Бид өнөөдөр зөвхөн нэг аймгийг бус, бүс нутгийн хэмжээний асуудлыг хөндөж, шийдвэрлэх гарц шийдлийг эрэлхийлдэг болсон. Жишээлбэл, баруун бүс нутгийн хэмжээний хөнгөн үйлдвэрийг хангах үйлдвэрлэл технологийн паркийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа. Тэгвэл бусад аймагт өөр төрлийн үйлдвэр барих зэргээр бодлогоо уялдуулж, хөгжлөө бүсчилсэн байдлаар харах боломж бүрдсэн. Тиймээс энэ удаагийн зөвлөгөөнөөр бүсийн удирдлага, удирдах ажилтнууд бодлого, хөтөлбөрөө нэгтгэж нэгдсэн ойлголтод хүрэх боломж олдож байна. Өнгөрсөн жилүүдийг бодвол Монгол Улсын эдийн засгийн сайжирч, өсөж байна. Тиймээс цаашид энэхүү өсөлтийг  иргэдийн амьдралын чанарыг нэмэгдүүлэхэд чиглүүлэх талаар ярьж, зөвлөлдөх ёстой” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Монгол Улсын хүн амын тал хувь нь Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буйгаас үүдэн хэт төвлөрөл үүсэж, түгжрэл, утаа, агаар, хөрсний бохирдол бий болсон, улмаар орон нутгийн хөгжил хоцрогдох, ажиллах хүчний дутагдалд орох, эдийн засгийн төрөлжилт алдагдаж байгаа гэх мэт олон асуудлыг бүсчилсэн хөгжлийн бодлогоор шийдвэрлэх зорилтыг Засгийн газраас дэвшүүлэн ажиллаж буй.

 



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.