70001921
info@nam.mn
Мэдээ

МАН-ын мөрийн хөтөлбөрт Монгол тээвэр нэгдэл саналаа ирүүллээ

Админ
11 цаг 30 минутын өмнө

Мэргэжлийн холбоод, нэгдлийн зүгээс улс төрийн намуудын энэ сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрт саналаа ирүүлж байгаа нь нэлээд онцлог юм. Улс орны хөгжлийн бодлого нь намуудын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр дээр суурилдаг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болдог тул талууд биечлэн уулзаж тулгамдаж буй асуудлаа ярилцах нь зүйтэй гэдэг үүднээс олон холбоо, нэгдэл саналаа идэвхтэй ирүүлж байгааг МАН-ын Нарийн Бичгийн дарга А.Ариунзаяа онцоллоо.

Монгол тээвэр нэгдлийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Ганболд тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр МАН-ын Нарийн Бичгийн дарга А.Ариунзаяа болон МАН-ын дэргэдэх Стратеги Академийн захирал Д.Бумдарь нарт тус намын мөрийн хөтөлбөрт тусгуулах саналуудаа хүлээлгэн өгсөн юм.

Монгол тээвэр нэгдэл нь 2010 онд байгуулагдсан 30 гаруй компанийг эгнээндээ нэгтгэжээ.  Тус нэгдлээс МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгаж болохуйц 3 багц санал ирүүлсэн юм. Тодруулбал:

-Тээврийн салбар орон нутагт болон олон улсад хүчтэй болсон тул цаашид үр дүнтэй болгох, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дээшлүүлэх.

-Автотээврийн тухай хуулийг шинэчлэн найруулж батлуулах.

-Автотээврийн салбарт хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодлого баримтлах зэрэг юм.

Монголын тээврийн салбарт нүүрс тээвэр дээр л гэхэд 7 хувь нь үндэснийх, 93 хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд байгаа тул үндэсний тээвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах хүсэлт тавьж байгаа аж. Энэ салбарын С зөвшөөрлийг өмнө нь Автотээврийн үндэсний төв хариуцдаг байсан бол одоо уул уурхайн салбар руу шилжсэн байна. Иймд Монгол тээвэр нэгдлийн төлөөллийн зүгээс хуулийн шаардлага, хяналт шалгалт дорвитой явагдахгүй байгаа учраас бодлогын шийдвэрүүдээ эргэн харж хуулийн орчныг шинэчлэх хүсэлт тавьж байгааг МАН-ын Нарийн Бичгийн дарга А.Ариунзаяа хэллээ. 



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.