70001921
info@nam.mn
Мэдээ

МАН: Шашны байгууллагуудын саналыг авлаа

Админ
2024/03/20

Монгол Ардын Нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөртөө иргэдийн болоод иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, зарим байгууллагын нэгдлийн саналыг нээлттэйгээр авч байна.

Өнөөдөр Монгол Улсад хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж буй сүм хийд, тэдгээрийн төлөөллийн байгууллагуудын нэгдэл Монгол Ардын Намд саналаа хүргүүллээ.

МАН-ын Нарийн Бичгийн дарга А.Ариунзаяа, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, МАН-ын дэргэдэх Стратеги Академийн захирал Д.Бумдарь нар тус нэгдлийн төлөөллүүдийг хүлээн авч уулзсан юм.

Монгол Улсад хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж буй сүм хийд, тэдгээрийн төлөөллийн байгууллагуудын нэгдлээс ирүүлсэн саналд Зүүн хүрээ Дашчойлин хийд, Монголын Эвангелийн эвсэл, Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм, Монголын Адвентис чуулган, Монголын Шенто шашны төв, Ватиканы төлөөлөгчийн газар нэгдэн гарын үсэг зуржээ.

Саналд: “Монгол Улсад шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг дэмжиж, хамгаалах, баталгааг бүрдүүлэхэд чиглэсэн, орчин цагт нийцсэн хууль тогтоомжийг боловсруулж батлах” саналыг нэн тэргүүний асуудал болгон тусгахыг хүсжээ.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль” нь 31 жилийн өмнө батлагдсан бөгөөд Монгол Улсад хөгжиж байгаа шашны олон урсгал, чиглэл, итгэл үнэмшил, эрх чөлөөг энэ хуулиар дэмжих, хамгаалах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж сүм хийд, тэдгээрийн төлөөллийн байгууллагуудын нэгдэл үзэж байгаа юм байна.

 

 



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.