70001921
info@nam.mn
Мэдээ

“Нийгмийн шударга ёс” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

Админ
2024/02/20

МАН-ын дэргэдэх Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэн, Дэвшилтэт социал демократ клуб хамтран  “Нийгмийн шударга ёс” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг энэ сарын 25-ны өдрийг дуустал зохион байгуулж байна. 

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей улс орон дотооддоо болон дэлхий дахинд хүний эрх эрх чөлөөг баталгаажуулахад нийгмийн шударга ёс гол цөм болохыг онцолж жил бүрийн 2-р сарын 20-ны өдрийг нийгмийн шударга ёсны дэлхийн өдөр болгон зарласан.

Социал демократ үзэл баримтлал нь эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдэл гэсэн үндсэн 3 үнэт зүйлсийг эрхэмлэдэг. Нийгмийн шударга ёс гэдэг бол хүн бүрд сайхан амьдрах тэгш боломжийг олгохыг хэлнэ. Нийгмийн шударга ёсыг бий болгоход оновчтой төрийн бодлого, шийдвэр болон иргэн бүрийн оролцоо чухал нөлөөтэй болохыг энэ удаагийн гэрэл зургийн үзэсгэлэнгээр онцолж байна. 






ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.