Мэдээ

Их жанжин Д.Сүхбаатар мэндэлсний 131 жилийн ой өнөөдөр тохиож байна “Сүхбаатар” цуврал анимейшн гарлаа

Админ
2024/02/02

Өнөөдөр 02 дугаар сарын 02-ны энэ өдөр Монгол Ардын Хувьсгалын журамт цэргийн Жанжин, Цэргийн яамны сайд Дамдины Сүхбаатарын мэндэлсний 131 жилийн ой тохиож байна. Энэ жил Сүхбаатарын мэндэлсний ойн баярыг хүүхэд залуучууд руу чиглэсэн арга хэмжээний хүрээнд зохион байгууллаа. Энэ хүрээндээ “Сүхбаатар” цуврал анимейшныг танилцууллаа. 

Дамдины Сүхбаатар одоогоос 131 жилийн өмнө 1893 оны 02 дугаар сарын 02-нд төрсөн бөгөөд 1911 онд цэргийн албанд ирж, пулемёт сумангийн дарга болж улмаар 1917 онд эх орныхоо төлөө дайнд манлайлан оролцож “Баатар” цолоор шагнагдсан байдаг. Энэ жил Д.Сүхбаатарын мэндэлсний ойн баярын хүрээндээ “Сүхбаатар” анимэйшны нээлт болж, олон нийтэд үзүүллээ. 


“Сүхбаатар” анимэйшн нь 20 дэвтэр бүхий “Сүхбаатар” комик номоос сэдэвлэгдэн хийгдэж байгаа юм. Өнөөдөр тус цувралын 3 болон 4-р дэвтрээр сэдэвлэгдэн бүтээгдсэн хоёр ангит анимэйшн нээлтээ хийв. 

3-4 жилийн хугацаанд анимэйшн болон комик ном нь хийгдэж байгаа юм. 350 гаруй судалгааны материал, ном ашигласан байна. 20 гаруй уран бүтээлчид хамтран хийж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар анимэйшны хоёр анги, комик номын 6 дэвтэр нь гаргаад байна. 

Мөн энэ өдөр “ХХ зууны Монголын ард түмний удирдагч Д.Сүхбаатар” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Монголын Улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намыг үүсгэн байгуулагчдын нэг, Ардын хувьсгалын удирдагч Дамдины Сүхбаатар 1922 оны 07 дугаар сард Цэргийн яамны сайд, Бүх Цэргийн жанжнаар томилогдсон бөгөөд 1921 оны 11 дүгээр сард ЗХУ-д очиж хоёр улсын хоорондох найрамдлын гэрээнд гарын үсэг зурж, Владимир Ильич Ленинтэй уулзсан хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг юм. 











ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.