70001921
info@nam.mn
Мэдээ

Норвегийн Хөдөлмөрийн Нам: 2024 оны улсын төсөв ард иргэдийн санхүүгийн байдлыг хамгаалж, эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чиглэнэ

Админ
2023/12/13

Норвегийн Хөдөлмөрийн Нам улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг улам сайжруулахын тулд бодлогын манлайлал үзүүлж, 2024 улсын төсвийн гол зорилтыг үнийн өсөлтийг бууруулахад чиглүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн өсөлтийг хангахад туслах цогц арга хэмжээ авахаар болжээ. Тус бодлогын үр дүнд ард иргэдийн амьдрал, санхүүгийн байдалд дэвшилтэт өөрчлөлтийг үзүүлнэ хэмээн бодлогын шинжээчид таамаглаж байна.

Төсвийн тэргүүлэх чиглэлийг тодруулбал:

  • Хүмүүсийн ажлын байрыг тогтвортой хадгалах, шинэ ажлын байр бий болгож, нэмэлт орлоготой болгох;
  • Өдөр өнжүүлэх, сургууль, эрүүл мэндийн үйлчилгээ, ахмад настны асаргаа зэрэг үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах;
  • Өндөр үнийн өсөлтөд хамгийн их өртөж буй амьжиргааны түвшин багатай иргэд рүү чиглэсэн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх;
  • Норвеги Улсын аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих;
  • Украины дайны улмаас дүрвэж буй хүмүүст дэмжлэг үзүүлж, Европын тогтвортой, аюулгүй байдлыг хамгаалахад хувь нэмрээ оруулах;
  • Ногоон хөгжлийг дэмжиж, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах зорилтуудыг биелүүлэх зэрэг багтжээ.

Мөн хүүхэдтэй гэр бүлүүдэд зориулж өдөр өнжүүлэхийн төлбөрийг 1000 крон, харин алслагдмал суурин газруудад 1500 кроноор хямдруулахаар төлөвлөжээ. Энэ нь тус улсын Засгийн газраас 2023 онд хэрэгжүүлсэн Норд-Тромс, Финмарк дахь үнэ төлбөргүй цэцэрлэгт хамрагдуулах хөтөлбөрийн нэмэлт үйлчилгээ юм. Эдгээр дэвшилтэт шинэчлэлтүүд нь 2024 оны 8-р сарын 1-ээс эхлэн хийгдэхээр болжээ. Үүнээс гадна 2024 оны 4-р сарын 1-ээс хойд эрэг дагуу нислэгийн чиглэлийн үнийг хоёр дахин бууруулж, хямдруулахаар болжээ. Цаашид Норвегийн Засгийн газар эдийн засгийн өсөлтөд анхаарч, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр голлон ажиллах төлөвтэй байна.

ЭХ СУРВАЛЖ: https://www.arbeiderpartiet.no/aktuelt/statsbudsjettet-2024/ 

Орчуулсан: Стратеги Академийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батмэнд 






ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.