70001921
info@nam.mn
Мэдээ

“Оюутны чөлөөт уулзалт”-ын өнөөдрийн зочноор МАН-ын Намын Байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва оролцлоо

Админ
2023/12/05

Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Оюутны Холбооноос зохион байгуулдаг “Оюутны чөлөөт уулзалт”-ын өнөөдрийн зочноор МАН-ын Намын Байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва оролцлоо.


Улс төр судлалаар суралцаж буй оюутан залуус оролцсон энэ удаагийн уулзалт “Залуус ба улс төр” сэдвийн хүрээнд явагдав.

Социал Демократ үзэл баримтлалтай Монгол Ардын Намын хувьд улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчныг бий болгосон бол Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг жагсаалтаар нэр дэвшигчдийн эхний тавд нэр дэвшүүлэхээ МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ амласан. Тэгш оролцоо гэдэг бол нас, хүйс, нийгмийн гарал үл хамааран хангагдах ёстой. Энэ ч утгаар залуусыг улс төрд оролцож дуу хоолойгоо хүргэж байх, шийдвэр гаргах түвшинд хүрч ажиллахад нь дэмжиж, хамтран ажилладаг. 


Нийгэмд болж буй аливаа сөрөг асуудлыг залуус шүүмжлээд орхих бус бодитоор оролцож асуудлыг шийдвэрлэх үйл явцад оролцож дуу хоолойгоо нэгтгэж байх нь чухал гэдэгтэй оюутнууд санал нэгдэж байлаа.   

Монгол Ардын Нам Эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэгдүүлэхэд манлайлж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах, хамгаалахад түүчээлж буйд залуус талархаад цаашид парламентад орох залуусын квот бий болгох боломжийн талаар саналууд гарч байлаа.


Энэхүү чөлөөт уулзалт нь долоо хоног бүр зохион байгуулагддаг бөгөөд дараачийн уулзалт 12 дугаар сарын 12-нд болно. 




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.