70001921
info@nam.mn
Мэдээ

Улс төрийн намын тухай хуульд жендэрийн тэгш эрхийн асуудлыг тусгаснаар гарах үр дүнгийн талаар хэлэлцлээ

Админ
2023/11/07

Өнөөдөр Жендэрийн Үндэсний Хороо, Үндэсний Статистикийн Хороо, Сонгуулийн Ерөнхий Хорооноос “Улс төрийн намын тухай хуульд туссан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах зохицуулалтын хүрээнд хамтран ажиллах” уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

Дэлхийн 187 улсын парламентад хийсэн судалгаагаар жендэрийн эрх тэгш байдлыг хангасан хамгийн өндөр хувь хэмжээ нь 50 орчим хувьтай байгаа бол дундаж үзүүлэлт нь 26.5 хувьтай байна. Манай улсын хувьд 17.5 хувьтай байгаа нь дунджаас доогуур үзүүлэлт юм. Хэдийгээр дэлхийн түвшинд дунджаас доогуур байгаа ч Ази тивдээ дундаж хэмжээнд байна.

Улс төрийн намын тухай хуульд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай асуудал тодорхой туссан байгаа. Тодруулж хэлбэл тус хуулийн 8 болон 17 дугаар зүйлд Нэр дэвшүүлэхдээ аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас доошгүй байх, Намын төлөөллийн байгууллага гүйцэтгэх төв байгууллага болон хяналтын байгууллагын бүрэлдэхүүнд аль нэг хүйсийн төлөөлөл 40 хувиас доошгүй байна гэж заасан. Энэ хуулийн хүрээнд бүх улс төрийн нам, эвсэл жендэрийн эрх тэгш байдлыг хангах ёстой. 

Өнөөдрийн уулзалт хэлэлцүүлэгт МАН, АН, ХҮН нам болон бусад улс төрийн хүчний удирдлагууд оролцов. 

Монгол Ардын Намын, Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва: “Монголчууд "Жендэр, жендэрийн тэгш байдал” гэдгийг зөвхөн эмэгтэйчүүдэд хамааралтай мэтээр ойлгож ирсэн. Энэ нь зөвхөн эмэгтэйчүүдийг дэмжих гээд байгаа хэрэг биш. Шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн харьцааг ижил тэгш түвшинд байлгах бодлого юм. МАН-ын нийт гишүүдийн 55 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Шийдвэр гаргах түвшинд ажиллахад эмэгтэйчүүд бэлэн байна. Бусад улс орнуудын туршлагаас харахад улс төрийн намууд нь жендэрийн тэгш байдлын тухай тусгайлсан хөгжлийн хөтөлбөр, концепц боловсруулан ажилладаг. Манай нам 2021 оны арванхоёрдугаар сард болсон 30 дугаар Их хурлаараа “Хүний эрхийг дээдлэгч дэвшилтэт нам” болох бодлогоо зарласан. Энэ бодлогын салшгүй нэг хэсэг нь жендэрийн эрх тэгш байдлыг хангах зорилт. Өнгөрсөн хугацаанд бид жендэрийн тэгш эрхийг хангах олон сургалт, хэлэлцүүлгүүдийг нийслэл болон 21 аймаг, 330 суманд орон нутгийн намын байгууллагуудтайгаа хамтран зохион байгуулсан.Энэ ажлуудын үр дүнд МАН жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлогын баримт бичгийн төслийг боловсруулан ажиллаж байна. Ингэснээр бид жендэрийн үзэл баримтлалаа баталсан анхны улс төрийн нам болох болов уу. Мөн шийдвэр гаргах түвшинд тодорхой үр дүнгүүд гарна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.  




2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлнэ. Хуулийн энэхүү заалт нь Монгол Улсад төдийгүй олон улс, ази тивдээ том дэвшилттэй заалт болсон юм. 










ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.