70001921
info@nam.mn
Мэдээ

Сүхбаатар аймгийн иргэд Боомтын сэргэлт, Хөдөөгийн сэргэлтийг дэмжиж байна

Админ
2023/10/18

Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн, Сүхбаатар аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга Д.Амарбат, МАН-ын Бага хурлын гишүүн, Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлийн дарга У.Отгонбаяр нар тус аймгийн 13 суманд ажиллаж “Нээлттэй нам” уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлэн Монгол Ардын Намын Бодлогыг танилцууллаа. 

18 хоногийн хугацаанд 4.500 гаруй иргэд, гишүүд дэмжигчидтэй уулзаж Монгол Ардын Намын бодлого, Засгийн газраас хөдөөгийн хөгжлийг дэмжсэн зарим үйл ажиллагааг танилцуулж, тодорхой асуултад хариулт өглөө. 

Иргэдийн хувьд Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн ажлыг бүрэн дэмжиж байлаа. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтуудын үйл ажиллагаа сэргэж, уул уурхай тойрсон далд эдийн засгийг ил болгосон. Экспортын орлого анх удаа хоёр оронтой тоо руу шилжиж 12.5 тэрбум ам.долларт хүрч, валютын нөөц 3.8 тэрбум ам.доллар болж, нэг хүнд ногдох ДНБ түүхэндээ анх удаа 5.000 ам.доллар даваад байгаа билээ.  

Аймаг, сумын хөгжилд хүн амын тоо чухал нөлөө үзүүлнэ гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Энэ ч утгаар “Хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд аймаг, суманд ажиллаж амьдрах иргэдийн тоог нэмэгдүүлэх төрийн бодлого, дэмжлэг хэрэгжиж эхэлсэн явдалд Сүхбаатар аймгийнхан талархалтай байна.  

“Хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгжид дараах хэд хэдэн дэмжлэгийг үзүүлж эхэлсэн.  орон нутагт шинээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж болон ажлын байр нэмэгдүүлсэн уул уурхайн бус аж ахуйн нэгжэд татварын дэмжлэг үзүүлнэ. Үүнд:

  • Орон нутагт шилжин суурьшсан иргэдэд 3 хувийн ипотекийн зээл олгоно.
  • 2023 оны улсын төсөвт орон нутагт ипотекийн зээл авч буй иргэдэд 3 жилийн хугацаанд 3%-ийн хүүгийн хөнгөлөлт олгох эх үүсвэрийг суулгаж өгсөн бөгөөд 2023 онд 176 зээлдэгч хамрагджээ.
  • Орон нутаг руу шилжсэн аж ахуйн нэгжүүдэд 1 хувийн хөнгөлөлттэй зээл олгоно.
  • Дулаан цахилгаан үйлдвэрлэсэн төслүүдэд орлого олж эхэлсний дараагаас эхний 3 жил татвараас 90 хувь, дараагийн 3 жил 50 хувь чөлөөлнө.









ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.