70001921
info@nam.mn
Мэдээ

Сүхбаатар аймгийн МАН-ын Хорооны удирдах ажилтны зөвлөгөөн Улаанбаатар хотод боллоо

Админ
2023/10/02

Сүхбаатар аймгийн Монгол Ардын Намын Хорооны удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн 09 дүгээр сард Улаанбаатар хотноо болж өнгөрлөө. Зөвлөгөөнд Сүхбаатар аймаг болон сумдын намын хорооны дарга, дэд дарга, тэргүүлэгчид төрийн бус байгууллагуудын удирдлага оролцлоо. Зөвлөгөөнөөр Монгол Ардын Намын бодлого, Монгол Улсын Засгийн газрын зорилт, үйл ажиллагааны талаар танилцуулсан юм. 


Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Шинэ сэргэлтийн таван цагираг төслийг баталсан. Төслийн хүрээнд Аймгуудын дулаан хангамжийг бүрэн шийдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлэх, Аймгуудын цахилгааны эх үүсвэрийн чадлыг нэмэгдүүлэх, Аймгуудад хүн амын тоо, суурин газруудын нягтаршил зэргийг харгалзан үзэж орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэх юм. Мөн авто замын сүлжээний шинэ үеийг эхлүүлж аймаг хооронд, хилийн боомтууд, аялал жуулчлалын гол чиглэлүүдийг холбосон нэгдсэн төслүүдийг хэрэгжүүлнэ. 


Зөвлөгөөнд МАН-ын Бага хурлын гишүүд оролцсоны зэрэгцээ УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал оролцож төрийн үйлчилгээг цахимжуулж, хүнд суртал, үр ашиггүй зардлыг багасгаж, хэмнэлт хийгдэж байгаа тухай мэдээллийг өгсөн юм. Мөн МАН-ын Бага хурлын гишүүн, Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлийн дарга У.Отгонбаяр оролцож зарим мэдээллийг өглөө.

Өнөөдрийн байдлаар “E-Mongolia” систем-д 83 төрийн байгууллагын 994 үйлчилгээ нэгтгэгдсэн бөгөөд 285 тэрбум төгрөг хэмнэжээ. Тус системд 1.6 сая хүн буюу насанд хүрсэн иргэдийн 73 хувь нь нийтдээ 32 сая удаа, нэг сард дунджаар 1.3 сая үйлчилгээ авч байна.









ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.