70001921
info@nam.mn
Мэдээ

Баянгол дүүргийн Монгол Ардын Намын хорооны Тэргүүлэгчдийн өргөтгөсөн хурал боллоо

Админ
2023/09/29

Нийслэлийн Баянгол дүүргийн Монгол Ардын Намын хорооны Тэргүүлэгчдийн өргөтгөсөн тайлангийн хурал боллоо. Хуралд Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, дэд дарга, тэргүүлэгч Ө.Сумъяабаатар болон тус дүүргийн Монгол Ардын Намын хорооны тэргүүлэгч гишүүд оролцлоо. Өргөтгөсөн тайлангийн хурлаар хороодын намын хорооны дарга нар 2020-2023 онд хийсэн үйл ажиллагааны тайлангаа тавьж, хэлэлцүүлсэн юм. 

Мөн энэхүү тайлангийн хуралд Ахмадын хорооны дарга, Монгол Ардын Намын дэргэдэх Төрийн бус байгууллагын удирдлагууд, Баянгол дүүргийн ЗДТГ-ын холбогдох хэлтсийн дарга нар, дүүргийн 1-34 хорооны засаг дарга болон хороодын намын хорооны дарга нар оролцлоо. Хороодын засаг дарга нарын хувьд 2020-2023 онд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлсэн ажлын талаарх тайлангаа танилцуулж цаашид хийж хэрэгжүүлэх ажил болон тулгамдаж байгаа асуудлаа танилцууллаа. 

Энэ үеэр Баянгол дүүргийн Монгол Ардын Намын хороо нь ирэх 10-р сарыг "Тайлангийн сар" болгон зарласан бөгөөд намын Тэргүүлэгчдийн тайлангийн өргөтгөсөн хурлыг хороо тус бүрээр зохион байгуулж, хэлэлцсэний дараа хийж хэрэгжүүлсэн ажлаа намын нийт гишүүд, дэмжигчид болон дүүргийн иргэддээ танилцуулах юм.

 





ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.