70001921
info@nam.mn
Мэдээ

Баруун бүсийн Социал Демократ эмэгтэйчүүдийн чуулган Ховд аймагт болж байна

Админ
2023/09/24

Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны говийн болон зүүн бүсийн чуулган энэ сарын 07, 08-ны өдрүүдэд болсон. Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн 500 гаруй төлөөлөгч оролцож орон нутаг дахь эмэгтэйчүүдийн тэгш эрхийн асуудал, шийдвэр гаргах түвшин дэх оролцооны асуудлыг хөндсөн юм. Тэгвэл 09-р сарын 23, 24-нд Ховд аймагт баруун бүсийн 5 аймгийн 400 гаруй эмэгтэй чуулж байна. 

Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны баруун бүсийн чуулганд МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны дарга Б.Баярбаатар, СДМЭХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Т.Аубакир, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан нар оролцож байна. 

Чуулганыг нээж СДМЭХ-ны ерөнхийлөгч Х.Булгантуяа үг хэлсэн. Тэрээр хэлсэн үгэндээ: “Энэ чуулган бол улс эх орныхоо хөгжлийн төлөө зүтгэж буй салбар салбарын төлөөлөл болсон эмэгтэйчүүдийн чуулган юм. Бид зөвхөн гэр гийгүүлэгч биш өнөөгийн нийгмийг гийгүүлэгчид болон гэрэлтэхийн төлөө оролцоогоо нэмэгдүүлж, дуу хоолойгоо хүргэх нь чухал” гэлээ. 

Баруун бүсийн чуулганд Говь-Алтай, Увс, Баян-Өлгий, Завхан, Ховд аймгийн малчин, саальчин, багш, инженер, эмч, бизнес эрхлэгч гээд нийгмийн бүхий л салбарын төлөөлөл эмэгтэйчүүд оролцож байгаа юм. Нийгэмд шударга ёс тогтоож, хамгийн эерэг, зөв шийдвэр гаргахад эмэгтэйчүүд илүү мэдрэмжтэй ханддаг. Тийм ч учраас дэлхийн улс орнууд шийдвэр гаргах, бодлого боловсруулах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх болсон юм. 


Эмэгтэйчүүдэд ээлтэй нийгэм тогтооно гэдэг нь бүх хүнд ээлтэй байхын эхлэл юм. Монгол улс төр, хувийн хэвшлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого хэрэгжүүлснээр Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг “Жендэрийн ялгаатай байдлын индекс”-ээр нэг жилийн дотор 10 байр урагшилж, 153 улсаас 69-рт эрэмбэлэгдсэн байдаг. 


Монгол Ардын Намын дэргэдэх СДМЭХ нь бүсгүйчүүд, эмэгтэйчүүдийн асуудлыг ширээний ард сууж ярих бус тухайн нутагт нь очиж алив асуудлыг ил тавьж олноороо хэлэлцэн шийдэрлэдэг. Орон нутагт Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх, сурч боловсрох, нийгмийн асуудал болон шийдвэр гаргах түвшинд оролцоход хязгаарлагдмал байна гэдэг. Тиймээс ч энэхүү чуулганыг орон нутгуудад нь зохион байгуулж цаашид хэрхэн ажиллах тухай гарц, шийдлийг хайж байгаа юм. 












ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.