Монгол Улсын 21 аймаг, 330 суманд зохион байгуулагдаж байгаа “Нээлттэй нам” уулзалт, хэлэлцүүлэг Завхан аймгийн Цэцэн-Уул суманд болж, гишүүд, дэмжигч иргэдийн санал хүсэлтийг сонслоо.
МАН-ын дэргэдэх Стратеги академийн захирал Д.Бумдариар ахлуулсан баг Завхан аймгийн Цэцэн-Уул суманд ажиллаж Засгийн газрын “Шинэ сэргэлтийн реформ”-ыг танилцуулж, Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хийгдсэн, хийгдэж буй ажлуудын хэрэгжилтийг танилцуулав.
Цэцэн-Уул сумын иргэдийн зүгээс Засгийн газрын хийж хэрэгжүүлж буй ажлуудаас “5Ш” ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд хууль бус үйлдлийг зогсоож шударга, тэгш байдлыг бий болгосон тохиолдолд хөгжлийн хурд эрчтэй болох учиртай. Хөгжлийг эринд оруулах хамгийн том хөшүүрэг бол Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “5Ш” ажиллагаа гэж дүгнэж байна. Тус уулзалтад Цэцэн-Уул сумын 5 багийн 200 орчим иргэд оролцож мэдээлэл авч, санал хүсэлтээ өгсөн юм.
Цэцэн-Уул суманд ажиллах үеэрээ Стратеги академийн захирал Д.Бумдарь Монгол Улсын Малын гавьяат эмч, намын ахмад гишүүн Д.Ванган, ахмад гишүүн Н.Лхамжав, А.Намшир нарт хүндэтгэл үзүүллээ.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.