70001921
info@nam.mn
Мэдээ

МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд ажиллав

Админ
2023/09/14

Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга Н.Энхбаатараар ахлуулсан 1-р баг Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд ажиллалаа. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтуудын үйл ажиллагаа сэргэж, уул уурхай тойрсон далд эдийн засгийг ил болгосон. Экспортын орлого анх удаа хоёр оронтой тоо руу шилжиж 12.5 тэрбум ам.долларт хүрч, валютын нөөц 3.8 тэрбум ам.доллар болж, нэг хүнд ногдох ДНБ түүхэндээ анх удаа 5.000 ам.доллар даваад байгаа билээ. 

2020 онд цар тахлын нөлөөгөөр 4.6 хувиар агшсан эдийн засаг 2021 онд 1.6 хувиар, 2022 онд 4.8 хувиар, 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувийн өсөлтэй гарсан бол оны эхний хагас жилийн байдлаар өсөлт 6.4 хувь байна. 

Эдийн засгийн өсөлтийн үр дүнд “Кредит Свисс” бондын 250 сая ам.долларын өрийг 2021 онд, “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг 2022 онд, “Мазаалай” бондын 500 сая ам.долларын өрийг 2022 онд, “Гэрэгэ” бондын 800 сая ам.долларын өрийг 2023 онд,  бүрэн төллөө. Мөн Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт 1 их наяд төгрөг давж, “Самурай” бондын өрийг бие даан төлөх боломж бүрдээд байна. 


Дубайн гэрээг цуцалж, Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлж, Эрдэнэтийн 49 хувийн луйврыг зогсоосон. Хөгжлийн банкны чанаргүй зээлийг эргэн төлүүлж, Нүүрсний хулгайг илчилж, “Чингис” болон “Гэрэгэ” бондын гадаад өрийг төлж барагдуулан улсаа өрийн дарамтаас гаргаж, эдийн засгаа өөд нь татаж, иргэдийн амьжиргааг сайжруулах бодлого хэрэгжүүлж буй Засгийн газрын үйл ажиллагаанд орон нутгийн иргэд талархалтай байна.

Баянзүрх суманд ажиллах үеэрээ тус сумын зарим ахмадуудтай уулзан хүндэтгэл үзүүлж, санал хүсэлтийг нь сонссон юм. Тэрээр энэ сарын 23-ыг дуусталх хугацаанд тус аймгийн Арбулаг, Улаан-Уул зэрэг 8 суманд ажиллана. 






ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.