Төвийн болон баруун бүсийн 7 аймагт зохион байгуулагдаж байгаа “Нээлттэй нам” уулзалт, хэлэлцүүлгийн хүрээнд Стратеги академийн захирал Д.Бумдарь, Монгол Ардын Намын дэргэдэх СДМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Галсан нар Завхан аймгийн Сантмаргад сумын иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийг бодлого”-ын хэрэгжилт, зорилтыг танилцуулсан байна.
Иргэдийн зүгээс Монгол Улсын Засгийн газрын хийж хэрэгжүүлж буй ажлуудаас “5Ш” ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлж, нүүрсний хулгай, авлига албан тушаалтантай холбоотой хэргүүд эцэслэгдэн шийдвэрлэгдэж үр дүнг олон нийтэд нээлттэй мэдээлэх хүсэлт гаргалаа. Уулзалтад 100 орчим иргэд оролцож мэдээлэл авч, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Улс орны хөгжилд тушаа болдог нэг хүчин зүйл бол авлига хээл хахуулийн асуудал. 2023 онд Засгийн газрын ээлжит хурлаар Ерөнхий сайдын санаачлагаар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлах тогтоолын төслийг баталсан. Энэ хүрээнд Засгийн газар авлигатай тэмцэх үйл ажиллагаанд манлайлж, Авлигатай тэмцэх "5Ш" ажиллагааг хэрэгжүүлж далд байгаа эдийн засгийг ил болгох, олборлох салбарын ил тод байдлыг бий болгож чадсанаар Монгол Улсын Дотоодын Нийт Бүтээгдэхүүний хэмжээг 2023 оны эцэст 56-57 их наяд төгрөгт хүргэх боломжтой гэсэн тооцоолол гарсан байна.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.